Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хийхээр товлоод байна.

Хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 13 дугаар зүйлийн 13.5, 13.10, 13.11 дэх хэсэг нь  Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.