• About: admin

Posts by admin:

  • Харилцан мэдээлэл солилцлоо

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хууль зүйн доктор Д.Гангабаатар БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор И Хон Хван, мөн хүрээлэнгийн судлаач, хууль зүйн доктор Хан Дун Хүн, Ажү Их сургуулийн профессор, хууль зүйн доктор Чон Гён Гин нарыг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.

  • УИХ Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв

    Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.

    Энэ талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган танилцууллаа.

    Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэсэн.

  • Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хийхээр товлоод байна.

    Хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 13 дугаар зүйлийн 13.5, 13.10, 13.11 дэх хэсэг нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.

  • УИХ-ын холбогдох Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв

    Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.22/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 4 дүгээр дүгнэлтийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн байна.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар үг хэлсний дараа Онцгой албан татварын тухай хуулийн Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

  • Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Цэц гаргав

    Үндсэн хуулийн цэцийн 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

  • Харилцан мэдээлэл солилцож, арга туршлагаасаа хуваалцлаа

    Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн шүүхийн санаачилгаар Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгийн гишүүн орнуудын төлөөлөгчид оролцсон цахим уулзалт 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр боллоо.

    Уулзалтын үеэр тэд Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагааг мэдээлэх, шийдвэрийг нь тайлбарлан таниулах зэргээр иргэдэд нээлттэй, ил тод болгоход хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж буй талаар харилцан мэдээлэл солилцож, арга туршлагаасаа хуваалцлаа.

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны товыг шинэчилж тогтоов

    Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 9.30 цагаас хийхээр товлоод байсныг Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хойшлууллаа.

  • “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шүүхэд хандах эрх” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлжээ

    БНСУ-д төвтэй Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын газраас “Шүүхэд хандах эрх: Үндсэн хуулийн хандлага” сэдэвт олон улсын 4 дүгээр симпозиумыг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдөр Сөүл хотноо зохион байгуулжээ.

  • Үндсэн хуулийн цэц маргааныг эцэслэн шийдвэрлэв

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэлээ.