Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Амжилт бол сонголт” эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрт хамрагдсан Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын эмэгтэй албан хаагчид сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар баримталж буй бодлого, “2024 онд Удирдлагын академид улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэх сургалт, судалгааны ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд зохион байгуулсан “Амжилт бол сонголт” эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг 2024 оны 1 дүгээр сарын 18-31-ний өдрүүдэд 3 удаа Удирдлагын академийн Төрийн инновац, хөгжлийн албаны хамт олон зохион байгуулсан билээ.

Тус хөтөлбөрт Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ахлах судлаач, референт Д.Гантуяа, Үндсэн хуулийн цэцийн гишүүний туслах, референт О.Мөнхзул, ахлах мэргэжилтэн Б.Мөнхтунгалаг, ахлах мэргэжилтэн Б.Оюумарал, судлаач Б.Амарсайхан, номын санч А.Ням-Оюун нар амжилттай хамрагдан сертификатаа гардан авсан юм.

Сургалтын мөрөөр 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдөр тус албан хаагч нар өөрийн байгууллагын хамт олондоо сурсан мэдлэгээсээ хуваалцан, сургалт зохион байгууллаа.