“Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй: Ардчилалд тулгарч буй сорилт” симпозиум боллоо

Европын холбооны санхүүжилтээр “ERASMUS Plus" олон улсын төслийн хүрээнд Итали улсын Миланы Их сургууль, Франц улсын Каен Нормандийн их сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Шихихутуг Их Сургууль “Харьцуулсан эрх зүй” төслийг 2023 оноос эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж эхлээд  байна.

Уг төслийн хүрээнд бакалаврын болон ахисан түвшний “Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй", “Олон улсын ба Европын эрх зүй"-н чиглэлийн хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох, энэ хүрээн дэх сургалт судалгааны хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, сургалтын арга зүйг сайжруулах, эрдэм шинжилгээний ажилтныг чадавхжуулах, багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа ажээ.


   
МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн төсөл хэрэгжүүлэгч их
, дээд сургуулиудтай хамтран “Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй: Ардчилалд тулгарч буй сорилт” сэдэвт симпозиумыг 2023 оны 9 дүгээр сарын 21-22-ны өдөр зохион байгууллаа.

 Уг арга хэмжээний хүрээнд  “Монгол Улсын Үндсэн хуульт ардчилалд тулгарч буй сорилтыг харьцуулсан эрх зүйн үүднээс авч үзэх нь”, “Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй дэх өнөөгийн сорилт” сэдвээр гадаад болон дотоодын их дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид харилцан туршлага солилцов.
Эх сурвалж: Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн