Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

        Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу өмнө нь хойшлуулсан Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын зарим заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон заалтыг агуулгаар нь сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 9.30 цагаас хийхээр товлоод байна.