Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн мэндчилгээг нь уламжилж өгөхийг хүслээ

Монгол Улс, Румын Улсын Үндсэн хуулийн шүүхүүдийн хооронд шууд харилцаа тогтоох, хамтран ажиллах сонирхол, боломж их байгааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Румын Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Василика Басил Константинескуг өөрийнх нь хүсэлтээр 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч уулзах үеэр мэдэгдлээ.

Тэрбээр цааш нь Румын Улсын Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой саяхан тохиосонтой холбогдуулан Румын Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгчид мэндчилгээг нь уламжилж өгөхийг ноён Элчин сайдаас хүслээ.

Ирэх онд  Монгол Улсын анхны Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн болно гэдгийг дурдаад нас чацуу хоёр улсын Үндсэн хуулийн шүүх, тэдгээрийн Тамгын газрын хооронд харилцан мэдээлэл, туршлага солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэв.

Ноён Элчин сайд хэлсэн үгэндээ, энэ оны 3 дугаар сарын 27-ны өдөр 100 жилийнх нь ойг тэмдэглэсэн Румын Улсын Үндсэн хууль нь тухайн үед Европт  хамгийн боловсронгуй,Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн мэргэжилтнүүд нь шилдгүүд нь гэж тооцогддог болсон билээ. Цаашид хоёр улсын Үндсэн хуулийн шүүх хоорондын харилцааг эхлүүлэх,Үндсэн хуулийн эрх зүйгээр  хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ тэрээр илэрхийллээ.