Өмгөөллийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ

        Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэний гаргасан мэдээллийн дагуу Улсын Их Хурлаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн билээ.

      Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 9.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийхээр товлоод байна.