Хуралдааныг дахин хойшлууллаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хийхээр товлосон  хуралдааныг  Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр,  хуульд заасан үндэслэлийн дагуу дахин хойшлууллаа.

Уг хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь заалт, 173 дугаар зүйлийн 173.4 дэх хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэхээр товлосон байсан билээ.

Уг маргааныг хянан хэлэлцэх хуралдааны товыг дараа жич зарлахаар шийдвэрлэсэн байна.