Төрийн одон гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан, Академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанааг Сүхбаатарын одонгоор шагнав.

Одонг 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат гардуулж, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын түүхт 100, 101 жил, Эзэн Богд Чингис Хааны мэндэлсний 860 ойн баярын мэнд хүргэлээ.