Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран өнөөдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Гамшгаас хамгаалах бэлэн байдал” сэдвээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын албан хаагчдад сургалт зохион байгуулав.

Сургалтаар тус хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч И.Өнөрзул газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл, учруулах хор хөнөөл, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, гамшиг тохиолдсон үед өөрийгөө болон бусдыг аврах, хамгаалах талаар шаардлагатай мэдээллийг өглөө.