Олон улсын харилцааны эрх зүйн асуудлаар сургалт зохион байгуулж байна

       Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх  Монголын Дипломатын академи Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнуудад зориулж  сургалт зохион байгуулж байна.
   
       Сургалтад гадаад харилцааны салбарт олон жил ажилласан зарим ахмад дипломатууд тухайлбал, Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Х.Бэхбат, Г.Жаргалсайхан, Л.Удвал, Ц.Цолмон нар зочин илтгэгчээр оролцож Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, олон улсын харилцааны эрх зүй зэрэг сэдвээр илтгэл тавилаа.

       Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль, баримт бичигт үндэсний эрх ашгаа дээдэлсэн гадаад бодлогын тулгуур зарчим, чиглэлүүдийг хэрхэн тодорхойлсон, тэдгээр нь дэлхий дахины болон бүс нутгийн нөхцөл байдал, улс орнуудын гадаад  бодлогын чиг хандлагатай хэрхэн уялдаа холбоотой байдаг талаар сонирхолтой яриа өрнүүлэв.

       Илтгэгчид  байгууллага, салбар хоорондын олон улсын гэрээ, баримт бичиг боловсруулах, гадаад харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, олон улсын хурал зохион байгуулах, төрийн ёслолын дэг жаягийг баримтлах зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.