Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн билээ.

Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд хийхээр товлоод байна.

Харин маргааш буюу 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хийхээр товлосон Цэцийн дунд суудлын хуралдааныг маргагч талын хүсэлтийн дагуу хойшлуулсан бөгөөд товыг нь жич зарлах болно.