Олон улсын вэбинар боллоо

Сонгуулийн шүүх эрх мэдлийн Дэлхийн сүлжээ (the Global Network on Electoral Justice) болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) хамтран “Эрүүл мэндийн онцгой нөхцөлийн сургамж:  Цар тахлын дараах сонгуулийн шүүх эрх мэдлийн өөрчлөлт дэх шүүхийн байгууллагуудын үүрэг" сэдвээр 4 дэх удаагийн олон улсын бага хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цахимаар амжилттай зохион байгууллаа.

Энэхүү бага хуралд Африк, Америк, Ази тивийн болон бүс нутгийн Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллага, дээд шүүх зэрэг нийтдээ 51 байгууллагын төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын төлөөлөгчид мөн амжиллттай оролцлоо.

Тус олон улсын цахим бага хурлын модератораар Мексикийн Нэгдсэн Улсын Холбооны шүүхийн Сонгуулийн трибуналын Гадаад харилцааны Ерөнхий захирал Альберто Гүевара Кастро ажилласан бөгөөд оролцогчид үр дүнтэй, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.