Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагын Азийн нийгэмлэгийн гишүүн байгууллагууд хамтарсан мэдэгдэл гаргалаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагын Азийн нийгэмлэг (ҮХШАН)-ийг анхны үүсгэн байгуулагчдын нэг гишүүн билээ. Тус нийгэмлэгийн бүх гишүүдээс 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр  “Коронавирусын халдвар (Ковид-19)-ын эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд хамтын ажиллагаагаа сайжруулах тухай” хамтарсан мэдэгдэл гаргасан бөгөөд энэхүү мэдэгдлийг ҮХШАН-ийн албан ёсны цахим хуудас болох www.aacc-asia.org хаягт байршуулсан юм. Мөн ҮХШАН-ийн байгууллагуудын гишүүн улс орнууд нь тус бүр КОВИД-19-ийн тархалтын эсрэг ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар видео танилцуулга бэлтгэж, түүнийгээ дээр дурдсан цахим хуудаст мөн байршуулжээ.