Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүллийн шалгаруулалт боллоо

Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн уралдаанд нийт 11 өгүүлэл ирүүлснээс зохион байгуулагчдын зүгээс тус бүр доктор эрдэмтдийн багаар шалгаруулалтыг явуулж,  нэгдсэн дүнгээрр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Г.Халиунаа, эрдэм шинжилгээний  ажилтан Б.Ариунжаргал нарын “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг Хүний эрхийн үүднээс авч  үзэх нь” сэдэвт өгүүлэл 2020 оны хууль зүйн сэдэвт шилдэг өгүүллээр шалгарсан байна.

Энэхүү өгүүллийн уралдааны зорилго нь хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн шилдэг өгүүллийг шалгаруулж урамшуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих юм.