Европын Зөвлөлийн Венецийн Комиссын дарга Джанни Букиккио Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатад баяр хүргэсэн захидал ирүүлэв

Европын Зөвлөлийн Венецийн Комиссын дарга Джанни Букиккио Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсонтой нь холбогдуулан Намжилын Чинбатад баяр хүргэсэн захидал ирүүлсэн байна.

Захидалд, “Хүндэт дарга аа! Таныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсоныг мэдэхэд таатай байлаа. Танд энэхүү албан тушаалд томилогдсонд баяр хүргэе!

Энэхүү чухал үүргийг гүйцэтгэхэд Танд өндөр амжилт хүсэн танай шүүхтэй цаашид үргэлжлүүлэн үр дүнтэй хамтран ажиллахад баяртай байна.    

Хүндэтгэсэн, Джанни Букиккио “ гэжээ.

      2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр