Зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага, сургалтыг амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16.00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллэх дохиогоор дадлага, сургалт хийж, бэлэн байдлыг хангах өдөр болгосонтой холбогдуулан Үндсэн хуулийн Цэц түүний Тамгын газрын ажилтнууд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран дадлага, сургалтыг амжилттай зохион байгууллаа.