Нотариатын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хэлэлцэнэ

Нэр бүхий иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Нотариатын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт “Өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэсэн хэсгийг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлүүлэхээр мэдээлэл ирүүлжээ.

Энэхүү мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байна.

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр