Япон Улсын Нагоягийн их сургуулийн профессоруудыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Япон Улсын Нагояагийн их сургуулийн удирдах зөвлөлийн дэргэдэх Ази хариуцсан дэд захирал, профессор Исода Фүмио болон тус их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн багш, профессор Пумито Сато, Окочи Минори нарыг өөрсдийнх нь хүсэлтээр 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн Хүндэт зочны танхимд хүлээн авч уулзав.

Уулзалтад  Нагояагийн их сургуулийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Гангабаатар  оролцов.

Нагояагийн их сургууль нь Монгол Улсын их, дээд сургуулиудтай эрдэм солилцоо, хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Нагоягийн их сургуулийн Үндсэн хууль судлаач профессорын баг Монгол Улсын Үндсэн хуулийн онцлог, түүний үзэл баримтлал, эрх зүйн тогтолцооны талаар сонирхон, талууд харилцан санал солилцов.