Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдаан амжилттай боллоо

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулан Чимид сан, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Монголын хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан, Эрх зүйт ёс сан, Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан Легал Дата зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн илтгэлийн уралдаанд судлаачийн салбарт эрх зүйч, хуульч, шүүгч, өмгөөлөгч, цагдаагийн байгууллагын алба хаагч, шийдвэр гүйцэтгэгч, багш, магистрант, докторант гээд нийт 19 илтгэл,  оюутны салбарт МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль сахиулахын их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Шихихутуг их сургуулийн оюутнуудаас 30 илтгэл ирүүллээ.

Солонго гишүүн

Уралдааны эцсийн шатны шалгаруулалтын дүнгээр судлаачийн салбарт:
Тэргүүн байрт: А.Түвшинтөгс “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 41-т заасан заалт нь Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 4 болон 5 дахь заалтыг зөрчсөн эсэх тухай үндэслэл, тайлбар”
Дэт байрт: С.Энхбаяр “Шүүхийн шийдвэрийг ахлах шийдвэр гүйцэтгэгч өөрчлөх нь Үндсэн хуульд нийцэх үү?”
Гутгаар байрт: Л.Галбаатар: “Үндсэн хуулийн зарчмыг тодотгох нь: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнгөөс шүүгчид нөлөөлдөг үү?”
Тусгай байрт: Н.Баярмаа “Газрын эрхийн үндэс: Өмчийн ба үүргийн эрх”, Б.Сод-Эрдэнэ “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болгосон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх нь”, О.Хишигмөнх “Улсын Их Хурлын хууль тогтоох ажиллагаан дахь тулгамдсан зарим асуудал” сэдэвт илтгэл  тус тус шалгарлаа.

Оюутны салбарт: Тэргүүн байр шалгаруулаагүй болно.
Дэд байрт: С.Бат-Орших “Монгол Улс дахь шүүхийн жишиг ба түүнийг өөрчлөх асуудал”
Гутгаар байрт: Б.Гал-Ариун, Б.Сувд “Амьгүй донорын халдашгүй эрхийг Үндсэн хуулийн эрх зүйгээр хамгаалах нь”
Тусгай байрт: М.Сонинцэцэг “Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхтэй холбоотой асуудал түүнийг шийдэх арга зам”, Д.Номин “Шүүх эрх мэдэл дэх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн зарим асуудал”, Б.Халиунаа “Дархлаажуултанд заавал хамрагдах ёстой юу?”, Н.Булгантамир “Үндсэн хууль ба Ерөнхийлөгчийн хориг” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Б.Чимидийн нэрэмжит илтгэлийн уралдааны шүүгчдээр:
Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа
Үндсэн хуулийн цэцийн гишүүн хууль зүйн доктор, профессор Д.Солонго
Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш В.Удвал
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн багш хууль зүйн доктор, дэд профессор О.Мөнхсайхан
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн эрхлэгч А.Түвшинтулга нар ажиллалаа.