Туркийн өмгөөлөгчдийн холбоо, Олон улсын Хар тэнгис болон Хазар улсуудын хуульчдын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат Туркийн өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч, Турк хэлээр ярьдаг ах дүү улсуудын хуульчдын байгууллагын /TURKAV/ ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Анкара Барын холбооны өмгөөлөгч Куршат Каражабей, Олон улсын Хар тэнгис болон Хазар улсуудын хуульчдын холбооны Турк талын Ерөнхийлөгч Түргүл Вели нарыг 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч уулзав.

turkuudtei hamt

Цэцийн гишүүн Н.Чинбат төлөөлөгчдөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд  зочилж буйд талархал илэрхийлж, ажилд нь амжилт хүсэв.