Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн хурал боллоо

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хурал Бүгд Найрамдах Индонези Улсын Соло хотноо 2017 оны 8 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд болов.
Уг хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, Тамгын газрын зөвлөх Ё.Өнөборгил нар оролцлоо. Уг хурлаас Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг 2017-2019 онд Малайзын Холбооны Улс даргалахаар болж, нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр Малайзын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ноён Мохаммад Шариф сонгогдов.
Хурлаар Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн асуудлаарх дэлхийн бага хурлын ээлжит 4 дүгээр их хурлын бэлтгэл ажил, Нийгэмлэгийн Байнгын нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

indonesia
Мөн хурлын үеэр БНИУлсын Үндсэн хуулийн шүүхээс зохион байгуулсан “Олон ургальч нийгэм дэх үзэл баримтлал болон ардчиллыг Үндсэн хуулийн шүүхээс хамгаалах нь” сэдэвт Олон улсын бага хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр “Монгол Улсын Үндсэн хууль ба Ардчилсан ёсны зарчим” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ