БНСУ-ын төлөөлөгчид Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд зочлов.

2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг БНСУ-ын Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дарга И Вон, Хүний эрхийн комиссийн гишүүн Ким Тэхи, Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэнгийн салбарын дарга  Жи Сонсү болон Күүкмин их сургуулийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.

_DSC0598

Уулзалтын эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг зочдод Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Хүний эрхийн комиссийн гишүүн Ким Тэхи Солонгос Улсын захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тогтолцоо нь БНСУ-ын Үндсэн хуульд  тусгагдан шуурхай, үр дүнтэй хүний эрхийг хамгаалах тогтолцоог хэвшүүлж байгаа талаар танилцуулж, Монгол Улсад үүнтэй адил захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх шаардлага байгаа эсэх тухай асуулт тавьж санал солилцов.

_DSC0592

Мөн уулзалтын үеэр гишүүн Д.Ганзориг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дарга И Вон болон Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэнгийн салбарын дарга  Жи Сонсү нарт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн судалгааны төв хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.

_DSC0595

Уулзалтын дараа БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэнгийн салбарын дарга Жи Сонсү Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнуудад “БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн тогтолцооны хөгжлийн явц” сэдэвт лекц уншлаа.

_DSC0609