Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг, Тамгийн газрын дэд дарга Н.Болортунгалаг, Хамтын ажиллагаа, мэдээлэл, технологийн газрын дарга Н.Соронзонболд нар Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар ирсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын сонгуулийг ажиглах хорооны тэргүүн, элчин сайд  Дам Одри Гловер болон хуулийн шинжээч Марла Морри нарыг 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Ganzorig 2

Гишүүн Д.Ганзориг Үндсэн хуулийн цэцэд Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр болон Улсын Их Хурлын сонгуулийн маргааныг хуульд заасан журмаар хэрхэн хянан шийдвэрлэдэг, мөн Үндсэн хуулийн цэц байгуулагдсанаас хойш 25 жилийн хугацаанд сонгуулийн маргаантай холбоотой гаргасан шийдвэрүүдийн талаар танилцуулж, харилцан ярилцлаа.

Ganzorig3