Олон улсын Турк хэлний холбооноос жил бүр зохион байгуулдаг “Олон улсын хэл, соёлын их наадам” арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хэлний авьяастай хүүхдүүдийг хамарсан соёл, урлагийн баяр юм.
Энэхүү хэл соёлын их наадамд оролцогч хүүхдүүд Үндсэн хуулийн цэцийн ордонтой танилцаж, Үндсэн хуулийн цэцийн музейг үзэж сонирхсны дараа Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор Д.Сугар хүлээн авч уулзан Үндсэн хуулийн цэцийн талаар танилцуулан Монгол Улсын Үндсэн хуулийг дурсган дурсгалын зураг татуулав.
Мөн Үндсэн хуулийн цэцээс хүүхдүүдэд зориулан Үндсэн хуулийн талаар видео хичээл үзүүлэв.
Хүүхдүүдийн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн
музейд дурсгасан бэлгүүд