БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн 54 жилийн ойд зориулсан Олон Улсын бага хурал боллоо.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 54 жилийн ойг 2016 оны 4 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Анкара хотноо ёслон тэмдэглэлээ. БНТУ-ын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны ойгоор “Үндсэн хуулийн гомдолтой холбоотой шийдвэрийн гүйцэтгэл ба түүний үр нөлөө” сэдвээр Олон Улсын бага хурал зохион байгуулахад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг оролцов. Бага хурлын үеэр БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга Зухту Арслан Д.Ганзоригийг хүлээн авч уулзаж, хоёр Улсын Үндсэн хуулийн шүүхийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг Индонези, Тайланд, Киргиз Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч нартай болон Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчидтэй ажлын уулзалт хийсэн бөгөөд Олон Улсын бага хуралд 23 орны Үндсэн хуулийн шүүхийн дарга, шүүгчид, Европын хүний эрхийн шүүх, Европын зөвлөл болон Венецийн Комиссын төлөөлөгчид оролцсон байна.