Н.Жанцан ХБНГУ-ын “Гавьяаны их загалмай” одон хүртсэн гадаадын анхны иргэн болов

        Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн асан, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Наваанпэрэнлэйн Жанцан ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар өргөн тууз алтан од бүхий “Гавьяаны их загалмай” одонгоор шагнагдлаа.  
        Шагналыг ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ёорн Розенберг гардуулсан бөгөөд Монгол Улсад ардчилсан нийгмийг байгуулах үеэс хоёр орны харилцааг нягт үр өгөөжтэй хөгжүүлэх, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг мөрдөж хэрэгжүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж ийнхүү шагнажээ.
Н.Жанцан ХБНГУ-ын төрийн дээд одонгоор шагнасанд талархал илэрхийлж хэлсэн үгэндээ, “ХБНГУ-ын хуульчид, эрдэмтэн судлаачид Монгол Улсын эрх зүйн шинэчлэл хийхэд хамтран ажиллаж, түүнээс гадна монголын хуульчдыг бэлтгэх, давтан сургахад олон талын ажил хийсэн” гэдгийг онцлон тэмдэглэв.
          Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат оролцож хүндэтгэл үзүүлсэн ба Н.Жанцан нь “Гавьяаны их загалмай” одон хүртсэн гадаадын анхны иргэн болж буйгаараа онцлог юм.
 
Uncategorized