Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг болон 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж тус тус хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтаар баталгаажсан шударга шүүхээр шүүлгэх болон шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг, мөн Үндсэн хуулийн Дөчин найм, Тавь, Тавин нэгдүгээр зүйлийн холбогдох хэсэгт заасан Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болох, Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр байх тухай заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үдсэн хуулийн цэцийн хуралдааныг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байна.

Дээрх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг өмнө нь 2018 оны 5 дугаар 16-ны өдөр хийхээр товлосон боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хойшлуулаад байсан билээ.

Uncategorized