Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүн гагцхүү Үндсэн
хуульд захирагдан бусдаас хараат бус байж, гишүүдийн тэгш эрхийн үндсэн
дээр, асуудлыг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан шалгаж шударга
шийдвэрлэн, үйл ажиллагаагаа ил, тодоор явуулна.
Аливаа
байгууллага, албан тушаалтан, иргэн Цэц, түүний гишүүний үйл
ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, хөндлөнгөөс нөлөөлөхийг хуулиар
чандлан хориглосон юм. |