Нүүр хуудас Холбоо барих | English
  • Танилцуулга
  • Цэцийн гишүүд
  • Цэцийн шийдвэр
  • Мэдээ мэдээлэл
  • Зургийн цомог
  • Холбоосууд
  • Цэцийн гишүүний бүрэн эрхийн баталгаа
  • Маргаан хянан шийдвэрлэх журам
  • Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим
  • Тамгын газар
  • Цэцийн онцлох тэмдэг
  • Гадаад харилцаа
  • Асуулт хариулт
Манай xаяг:
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Улаанбаатар -38, Засгийн газрын 11-р байр, Самбуугийн гудамж
Утас: 263761
Факс : 976-11-329130
E-mail: court@mongol.net

Тамгын газар


      Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар нь Үндсэн хуулийн цэц түүний гишүүдийн үйл ажиллагаанд мэдээлэл, лавламж судалгаа, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж, ажиллах нөхцөлөөр хангах чиг үүрэгтэй.

     Yндсэн хуулийн цэцийн Тамгын газрын алсын хараа

Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн бие даасан байдал, гишүүний хараат бус байдал, хэвийн үйл ажиллагаа, ажиллах нөхцөл бололцоогоор хангахад шаардлагатай мэдээлэл, лавламж, арга зүйн болон судалгаа, техник зохион байгуулалтын үйлчилгээ, туслалцаагаар бүрэн хангаж ажиллах чадвартай мэргэшсэн, мэдлэг чадвар, туршлага бүхий бие даасан Төрийн захиргааны байгууллага болон төлөвшихийг эрхэмлэнэ.

 

     Эрхэм зорилго, эрхэмлэх үндсэн зарчим

Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн Тамгын газрын эрхэм зорилго нь Yндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх эрхтэй байгууллага болох Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах бүхий л туслалцаа, санхүү, аж ахуйн үйлчилгээг нь үзүүлж Цэцийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлж ажиллахад оршино.

Энэхүү эрхэм зорилгоо бүрэн хангаж ажиллахдаа дараахь үндсэн зарчмуудыг баримталж ажиллана. Yүнд:

    Эрхэмлэх үндсэн зарчим:

  • Монгол Улсын Yндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж, бүхий л үйл ажиллагааг зөвхөн хуулийн хүрээнд хэрэгжүүлэх
  • Төрийн албаны ёс зүйг сахин мөрдөж, өргөсөн тангарагтаа үнэнч байх, улс төрөөс ангид байж, хариуцлага хүлээх чадвартай байх
  • Тамгын газрын үйл ажиллагаа нь мэргэшсэн, шуурхай, найдвартай, тасралтгүй бай
 
Copyright © 2008 Constitutional Court. All rights reserved. Designed by ECM company.