 |
Үндсэн
хуулийн Цэцийн онцлох тэмдэг бол дугуй хэлбэртэй хөвөөгөөр нь “Монгол
Улсын Үндсэн хуулийн Цэц” хэмээн кирилл үсгээр эмжин бичсэн, дээд талд
нь эр, эм загас, гол хэсэгт нь хар, цагаан тавиуртай дэнс, хөвчлөн
татсан нум сумыг хослон байрлуулсан байна. Онцлох тэмдгийн дээд талд
буй эр, эм хоёр загас нь эл байгууллага бол Үндсэн хуулиа нүд үл
цавчин, сонор соргог манах төдийгүй арга, билгийг шүтэн барилдуулж үйл
ажиллагаагаа явуулна гэсэн санааг илэрхийлнэ. Уг тэмдгийн төв хэсэгт
байрлуулсан хар, цагаан тавиуртай тэгш хэмийн дэнс нь Үндсэн хуулийн
аливаа маргааныг төрийн алтан буулга мэт цааз эрхэмжийг чанд баримтлан,
үүдэн буй асуудлыг оюун ухаандаа ширгээн тунгааж хуудуугүй нягт
магадлан шийдвэрлэх утгыг илтгэнэ. Харин хөвчлөн татсан нум, сум нь
Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр тусгалаа олсон онч мэргэн, хурц цэгц
байхыг билэгдэнэ. |
ҮХЦ-ийн гишүүн нь энгэрийн тэмдэг, үнэмлэх хэрэглэнэ.
|
 |
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн
гишүүний Энгэрийн тэмдэг |
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн
Гишүүний үнэмлэх |
|
 |
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн
Хүндэт өргөмжлөл |
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн
Хүндэт тэмдэг | |
|