Нүүр хуудас Холбоо барих | English
  • Танилцуулга
  • Цэцийн гишүүд
  • Цэцийн шийдвэр
  • Мэдээ мэдээлэл
  • Зургийн цомог
  • Холбоосууд
  • Цэцийн гишүүний бүрэн эрхийн баталгаа
  • Маргаан хянан шийдвэрлэх журам
  • Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим
  • Тамгын газар
  • Цэцийн онцлох тэмдэг
  • Гадаад харилцаа
  • Асуулт хариулт
Манай xаяг:
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Улаанбаатар -38, Засгийн газрын 11-р байр, Самбуугийн гудамж
Утас: 263761
Факс : 976-11-329130
E-mail: court@mongol.net

Цэцийн гишүүний бүрэн эрхийн баталгаа

       Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг сонгон шалгаруулж томилохдоо өндөр шаардлага тавихын зэрэгцээ тэдний хараат бус байдлыг хангах, бүрэн эрхийнхээ хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бололцоог буй болгох талаар төрөөс онцгойлон анхаарсаар ирсэн билээ. Үүний жишээ болгон зарим нэг хуулийн талаар товч дурдъя.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулиар Цэцийн гишүүнийг хувийн хүсэлтээ гаргасан эсхүл эрүүл мэндийн улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй болсноос бусад тохиолдолд хуульд зааснаас өөр үндэслэл, журмаар бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө түүнийг уг албан тушаалаас чөлөөлөх, эгүүлэн татах, өөр ажилд шилжүүлэхийг хориглосон юм.

Цэцийн гишүүнийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон эсхүл хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу Улсын Их Хурал гишүүнээс чөлөөлсөн бол түүнийг гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эргүүлэн ажиллуулах буюу түүнтэй тэнцэх цалин хангамж бүхий ажлаар хангана. Хэрэв тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд Цэцийн гишүүн байхдаа авч байсан цалингийн хэмжээнээс буурахааргүй тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг мөн улсын төсвөөс олгодог болно.

 

 
Copyright © 2008 Constitutional Court. All rights reserved. Designed by ECM company.