ГОМБОЖАВЫН ТУУЛХҮҮ

Төв аймагт төрсөн.

Боловсрол:

1979 онд Дархан-Уул аймгийн 10 жилийн 3 дугаар сургууль,

1982 онд Дархан-Уул аймгийн Политехникум,

1990 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль.

Хуульч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

1982-1983 онд Инженер хайгуулын товчоонд техникч геологич,

1990-1998 онд Дархан хотын Давж заалдах шатны шүүхэд ардын шүүгч, шүүгч,

1998-2001 онд Гаалын ерөнхий газрын Хяналт шалгалт, хэрэг бүртгэлийн хэлтсийн дарга,

2001-2009 онд Шийдвэр гүйцэтгэлийн газарт Улсын ерөнхий гүйцэтгэгч, дэд дарга Шийдвэр гүйцэтгэх газрын дарга,

2009-2018 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тасгийн дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 35  дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

—оОо—