БАТСҮХИЙН БУЯНДЭЛГЭР

Дорнод аймагт төрсөн.

Боловсрол:

1978 онд Дорнод аймгийн 10 жилийн 1 дүгээр сургууль,

1984 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургууль,

Хуульч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

1984-1989 онд Дорнод аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Зохион зааварлах хэлтэст референт, Хуулийн хэлтсийн ахлах зөвлөх-кодификаторч, Хуулийн хэлтсийн дарга,

1989-1991 онд Дорнод аймгийн
ХЗЭ-ийн хорооны дарга,

1990-1992 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат,

1991-1993 онд Дорнод аймгийн Залуучуудын холбооны тэргүүн,

1993-2008 онд “Нугын гол” ХХК-ийн захирал,

2008-2012 онд УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэст ахлах референт,

2012-2015 онд “Cентерра гоулд Mонголиа” ХХК-д менежер,

2015-2018 онд “Дорнын тал экологи” ХХК-ийн захирал.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор
Монгол Улсын Их Хурлын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 35  дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

—оОо—