ШИЛАГАРЬДЫН СОЛОНГО

Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол:

1979 онд Нийслэлийн 23 дугаар сургууль,

1984 онд Москвагийн Их сургууль,

Хуульч мэргэжилтэй, Монгол Улсын гавьяат хуульч цолтой.

Ажилласан байдал:

1984-1992 онд Сайд нарын зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн;

1992-1996 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт дэс түшмэл, түшмэл, тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч;

1996-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын референт, ахлах референт;

2000-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хуулийн хэлтсийн дарга;

2008-2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга;

Монгол Улсын Их Хурлын санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 33 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

 

—оОо—