Солонгос Улсын Үндсэн Хуулийн Шүүх: Нийгмийн үндсэн эрхийг хангах

Шүүгч: Ким Чан Жун

БНСУ-ын Үндсэн Хуулийн Шүүхийн Шүүгч

Эрхэм Хүндэт Дарга Ноён Д. ОДБАЯР Танаа,

Дэлхийн Улс орнуудын Үндсэн Хуулийн Шүүхийн байгууллагын оролцогч, төлөөлөгчдөө,

Эрхэм хүндэт зочидоо,

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц үүсч байгуулагдсаны 25 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцож байгаадаа гүн талархлаа илэрхийлж байна. Энэхүү чухал мөчийг тохиолдуулан нийгмийн үндсэн эрхийг хангах чиглэлээр БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүчин чармайлтын талаар танилцуулж, энэ хүрээнд санал солилцож байгаадаа таатай байна.

Өнөөгийн Үндсэн хуулийн шүүхэд тулгамдаж буй асуудал улс орон бүрт   харилцан адилгүй байна. Өнөөдөр БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн хариуцсан олон асуудлуудын нэг болох нийгмийн үндсэн эрхийг хангах асуудалд Та бүхний анхаарлыг хандуулж, манай шүүхийн зүгээс хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар анхаарлаа хандуулах саналтай байна.

Төрийн халамжийн үндэс буюу гол үндэс нь капитализмын зах зээлийн тэнцвэргүй байдал, зах зээлийн функцэд нийгмийн асуудлууд хязгаарлагдмал байдагт оршино. Эл асуудлаар нийгмийн шударга ёс, тэгш байдлын үзэл баримтлалыг тусган улам бүр хөгжүүлсээр ирсэн.

БНСУ-ын Үндсэн хуульд нийгмийн үндэлсэн эрхийн тухай тодорхой заалтууд багтсан байдаг. Үүнд сурч боловсрох эрх /31 дүгээр зүйл/, хөдөлмөрлөх эр /32 дугаар зүйл/ болон эрүүл орчинд амьдрах эрх /35 дугаар зүйл/ багтана. Нийгмийн үндсэн гол эрх болох хүний нэр төртэйгээр амьдрах эрх нь 34 дүгээр зүйлд тусгагдсан бөгөөд түүний агуулга дараах заалтуудаар илэрч байна. Үүнд:

34 дугаар зүйл

  • Иргэн бүр хүн төрөлхтөнд зохистой хэмжээнд амьдрах эрхтэй.
  • Төр нь нийгмийн аюулгүй байдал, нийгмийн халамжийг дэмжих үүрэг хүлээнэ.
  • Төр нь эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахыг эрмэлзэнэ.
  • Төр нь ахмад настан, залуучуудын эрх ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй.
  • Төр нь хууль тогтоомжид заасны дагуу тахир дутуу, өндөр настан болон бусад шалтгааны улмаас амьжиргааны чадваргүй болсон иргэдийг хамгаална.
  • Төр гамшгаас урьдчилан сэргийлж, ард түмнийг хохирлоос хамгаалахад чармайна.

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх нийгмийн тусламжийн хөтөлбөрийн хэд хэдэн шийдвэрт иргэн бүрийн нэр төртэй амьдрах эрх (субъектив үндсэн эрх)-ийг хүлээн зөвшөөрдөг. Шүүх дээрх байдлаар хэм хэмжээний хяналт хийх боломжийг мөн хүлээн зөвшөөрдсөн юм. Энэ нь хуулийн болон захиргааны байгууллагын гаргасан халамжийн бодлогын шийдвэрийг хянах боломжийг олгодог.

Гэсэн хэдий ч, эрх баригчид хууль тогтоомжийг батлахдаа хэд хэдэн асуудлыг анхаарч шийдвэрлэх шаардлагатай болдог юм. Учир нь Төрөөс иргэн бүрийг нэр төртэй амьдрах эрхийг хангахад нөөц бололцоо хязгаарлагдмал байдаг. Үүнд санхүүгийн боломж, нийгмийн аюулгүй байдлын ерөнхий түвшин, олон нийтийн эрх зүйн ухамсар, байгууллагын тогтвортой байдал, оновчтой хувиарлалт зэрэг багтана. Эдгээр шалтгааны улмаас эрх баригчид ийм төрлийн хуулийг хянан үзэхэд шүүхийн зүгээс өргөн хүрээний эрх мэдлийг олгодог.

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх нь нийгмийн халамжийн тэтгэмж хүртэх эрхийг үндсэн хуулийн үндсэн эрх хэмээн үзэж, хязгаарлалтыг дараах байдлаар тавьж байна: [2000Hun-Ma342, 2001 оны 9 дүгээр сарын 27]

“Нийгмийн халамжийн тэтгэмж хүртэх эрх нь БНСУ-ын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1, 2 дугаар заалтад тусгагдсан нийгмийн үндсэн эрх юм. Нийгмийн үндсэн эрхийн хувьд нийгмийн халамжийн тэтгэмж хүртэх эрх нь төрөөс тэтгэмжийг санаачлан хэрэгжүүлэхийг шаарддаг бөгөөд энэ нь зөвхөн Үндсэн хуулийг үндэслэх бус, харин нийгмийн тухай бусад хуулиудаар тогтооно. Чадварын шаардлагууд, халамж хүртэгсдийн хамрах хүрээ, халамжийн үр ашгийн хэмжээ зэрэг нарийн шалгууруудыг нийгмийн тухай хуулиар тодорхойлно. Энэхүү /нийгмийн тухай/ хуулийг батлахдаа эрх баригчид төсвийн санхүүгийн боломж, үндэсний нийт орлого, амьжиргааны түвшин, нийгэм-эдийн засгийн бусад нөхцөлүүдийг харгалзан, зохих түвшинд боловсруулж, батлах эрх мэдэлтэй байна. Үндсэн хууль зөрчих тохиолдол нь хууль тогтоомжийн шийдвэрийг дур мэдэн гаргасан эсхүл тэдгээр хууль нь нийгмийн үндсэн эрхийн хамгийн доод түвшний шаардлагыг хангаагүй нөхцөл болно. “

Үүнтэй холбогдуулж, шүүх нь халамжийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга замууд, эрх баригчдын эдлэх өргөн хүрээний эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд аливаа зүй ёсны шийдвэр гаргахаас татгалзах нь Үндсэн хуульд нийцэхгүй болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, эрх баригчид ард түмний амьжиргааг хамгаалах хууль тогтоомж гаргахгүй байх, эсхүл хууль тогтоомж нь үндэслэлгүй бөгөөд Үндсэн хуульд нийцээгүй болох нь “тодорхой” болсон тохиолдолд эрх баригчид Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үздэг.

Гэсэн хэдий ч, нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх нь нийгмийн үндсэн эрхийг хангах хүрээнд шийдвэр гаргахад зонхилон ажиллах нь хангалтгүй байна. Иймд манай шүүх өмчийн эрх, эрх тэгш байх эрхийг зөрчигдсөн эсэхэд хяналт шалгалт хийх замаар нийгмийн халамжийн тухай хууль тогтоомж, нийгмийн халамжийн асуудлыг үндсэн хуулиар хянах боломжийг эрэлхийлж байна.

Одоо нийгмийн үндсэн эрхийг хангах чиглэлээр манай шүүхээс баталсан шийдвэрийн талаар товч танилцуулья.

  1. Аж үйлдвэрийн ослын нөхөн олговрын даатгалын тухай хууль нь ажлын байран дээрх осолд нөхөн олговор олгох даатгалын тогтолцоо юм. Харин энэхүү хуулийн дагуу, ажилтан ажилдаа ирж очих, эсхүл замаар зорчих зэрэг ажил олгогчийн хяналтад байгаад тооцогдох нөхцөлд гарсан осолд нөхөн олговор олгодоггүй байна. Өөрөөр хэлбэл ажилтан ажил олгогчоос олгосон автобусанд зорчиж яваад осолд орсон тохиолдолд нөхөн олговор авч болох хэдийн ч өөрийн хувийн автомашинд зорчиж яваад осолд орсон тохиолдолд нөхөн олговор авах боломжгүй байна. Шүүхийн зүгээр энэхүү заалтыг эрх тэгш байдлыг хангаагүй тул Үндсэн хуульд нийцэхгүй хэмээн шийдвэрлээд байна.

[2014Hun-Ba254, 2016 оны 9 дүгээр сарын 29]

Ажилд ирж очих нь ажлын өмнөх болон дараах нөхцөл нь ажилтай салшгүй холбоотой хэсэг юм. Мөн ажлын байрны байршил, ажил олгогчийн тодорхойлсон ажлын цагтай нягт холбоотой. Ажил олгогч тухайн бизнесийн хэмжээ, санхүүгийн байдал, өөрийн санаачилга эсвэл хувийн шалтгааны улмаас ажилтнуудад тээврийн хэрэгсэл, түүнтэй дүйцэх унаагаар хангаагүй тохиолдолд ажилтан үйлдвэрийн ослын нөхөн олговрын даатгал хүртэх боломжгүй юм. Шүүхийн зүгээс ийм төрлийн ялгаварлан гадуурхах явдлыг үндэслэлгүй гэж үздэг.

  1. БНСУ-ын Үндэсний өндөр насны тэтгэмжийн тухай хуульд салсан эхнэр, нөхөрт өндөр насны тэтгэмжийг хуваарилан олгох зохицуулалт байдаг. Энэхүү нөхцөлийн зорилго нь салсан эхнэр нөхрийн хувьд гэрлэлтийн хугацаанд өндөр насны тэтгэмж бүрдүүлэхэд тэдний оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, зарсан эсвэл хуваарилсан ашгаасаа хуваарилах; гэрийн ажил эсхүл бусад шалтгаанаар ажил эрхлээгүй бөгөөд үндэсний тэтгэмжид хамрагдаагүй салсан гэрлэгсдийн нэг нь өндөр насны тэтгэмжийг хүртэх эрхтэй бөгөөд тухайн эрхэнд үндэслэн өндөр насандаа тодорхой хэмжээний орлоготой байна.

Энэхүү хуулийн урьд өмнөх заалтын дагуу гэрлэлт цуцалсан, гэрээсээ зугтах зэрэг бусад шалтгааны улмаас тэтгэмжийг байгуулахад гэрлэгсдийн аль нэг тал хувь нэмэр оруулаагүй байх хугацааг оролцуулан тэтгэмжийг албан ёсоор гэрлэсэн хугацаанд тооцож олгодог байсан. Шүүхийн зүгээс энэхүү заалтыг хүний өмчийн эрхэнд халдсан тул Үндсэн хуульд нийцэхгүй хэмээн шийдвэрлэсэн. [2015Hun-Ba182, 2016 оны 12 дугаар сарын 29] байна.

Өндөр насны тэтгэмжийн хуваарилалтын тогтолцоо нь өмчийн эрх болон нийгмийн халамжийн шинж чанарыг аль алиныг агуулсан байдаг. Өндөр насны тэтгэмж хүртэх эрх нь гэрлэлтийн хугацаанд хамтран ажиллаж, хуримтлуулсан өмч бөгөөд түүнийг гэрлэлт цуцалсны дараа гэр бүлийн гишүүний хувь нэмрийг харгалзан хуваалцах ёстой. Хувь нэмэр гэдэг нь гэр бүлийн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд шаардагдах гэрийн ажил, хүүхдийн асаргаа болон бусад ажлыг хэлнэ. Иймд тэтгэмжийг тооцохдоо Үндэсний тэтгэврийн үйлчилгээнд хамрагдах үед хүчин төгөлдөр байсан гэрлэлтийн бодит хугацааг харгалзан үзэх ёстой.

Харин гэрлэлт цуцалсан, гэрээсээ зугтах зэрэг шалтгааны улмаас хамтран амьдраагүй хугацааг оролцуулан албан ёсоор гэр бүл байсан хугацаанд тооцож, өндөр насны тэтгэмжийг хуваарилах нь зөрчилтэй заалт болно. Шүүхийн зүгээс энэхүү заалт нь өндөр насны тэтгэмжийн хуваарилалтын тогтолцооны хүний өмчийн эрхийн шинж чанарт халдсан тул Үндсэн хуульд нийцэхгүй хэмээн шийдвэрлэсэн юм.

 3. БНСУ-ын Хөдөлмөрийн Стандартын Актын дэд-бүлгийн заалтад тусгасанаар ажлаас чөлөөлөхийн тухай урьдчилан мэдэгдэх заалтаас тусгайлан чөлөөлөх нөхцөл байсан нь үндсэн хуульд үл нийцсэн, хүний ажиллах эрх, тэгш байдалтай зөрчилдөж байна гэж манай шүүхээс үзсэн болно. Сараар цалинжуулах замаар зургаан сараас бага хугацаанд ажилласан ажилтнуудад ажлаас чөлөөлөх тухай урьдчилсан мэдэгдлийг ашиглах ёсгүйг энэ шийдвэрийн дэд-хэсэгт тод тусгасан. [2014Hun-Ba3, 23 Dec 2015].  Ажлаас чөлөөлөх тухай урьдчилан мэдэгдэх тогтолцоо нь зөвхөн ажлаас халах бус ажиллах нөхцлийн салшгүй цөм хэсэг. Ажилчдын ажлын байраа гэнэт алдах, өдөр тутмын амьжиргаанд тулгарах хүндрэл зэргээс нь урьдчилан сэргийлж, тухайн ажилтны нэр хүндийг баталгаажуулан хөдөлмөрлөх эрх ба ажлын доод түвшний нөхцлөөр хангахад оршино. Хөдөлмөрийн Стандартын Актын 26 дугаар заалтын дагуу ажиллагсдын тасралтгүй хөдөлмөрийн харилцаанд оролцох ажилчдын хүлээлтийг анхааран шалтгааныг тодорхойлон тогтолцоог хуульчлах нь асуудалд анхаарал хандуулах шаардлагатай болоод байгаа.

Гэсэн ч “сараар цалинжих замаар зургаан сараас бага хугацаанд ажилласан ажилтнууд” ихэвчлэн тодорхой хугацаа заагаагүй хөдөлмөрийн гэрээтэй байдаг бөгөөд цаашид хөдөлмөрийн харилцаагаа үргэлжлүүлэх өндөр хүлээлттэй байдаг. Иймээс эдгээр ажилчдыг чөлөөлөх нь урьдчилан тооцоолоогүй учраас тэднийг ажилгүйдлээс үүдэлтэй санхүүгийн хүндрэлээс хамгаалах, мөн шилжилтэд бэлтгэх хугацаа, боломжоор хангах хэрэгцээ, шаардлага урган гарч ирнэ. Үүнтэй холбоотойгоор эдгээр ажилчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор манай Шүүх “сараар цалинжих замаар зургаан сараас бага хугацаанд ажилласан ажилчид”-ыг шалтгаангүйгээр ажлаас чөлөөлсөн мэдүүлэг гарснаар тэдний хөдөлмөр эрхлэх эрхийг зөрчсөн болон тэгш байдлын зарчмыг зөрчсөн үйлдэл болно хэмээн шийдвэрлэсэн байдаг.

Өнөөдөр энд бусад олон тооны асуудлаас нийгмийн үндсэн эрхийн талаар БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхээс сүүлийн үед хэрэгжүүлсэн шийдвэрийн талаар танилцууллаа. БНСУ нь ардчилал болон аж үйлвэржилтийг нэгэн зэрэг амжилттай хэрэгжүүлж чадсан учраас хуулийн бие даасан зарчим болон нийгмийн суурь эрхийн талаарх ойлголт улам хөгжиж энэ талаархи хүсэл сонирхол эрчимтэй нэмэгдэж байна.

Манай Шүүх өнгөрсөн 29 жилийн түүхэнд гайхалтай үр дүнд хүрч чадсан бөгөөд Үндсэн хууль ба суурь эрхийг хамгаалагчдын байр суурийг бататган, бэхжүүлэх БНСУ-ын үндэсний, найдвартай байгууллага болж чадсан юм.

Энэ утгаараа БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх нийгмийн суурь эрхийг нийгмийн үндсэн асуудал болгоход анхаарал хандуулах мөн эл асуудалд идэвхитэй байр сууриас анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөж байна.

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн нэрийн өмнөөс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд 25 жилийн ойн баяр хүргэж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа