ТУРК УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ

_DSC1002Дэд проф. Доктор. Recai AKYEL
Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн Хуулийн Шүүхийн Гишүүн

Эрхэм хүндэт Зочид,

Ноёд Хатагтай нараа,

Монгол улсын Үндсэн Хуулийн Цэцийн Дарга Ноён Д. Одбаяр танд болон Монгол улсын Үндсэн Хуулийн Цэцийн хамт олонд “Монгол Улсад Үндсэн Хуулийн Цэц үүсч байгуулагдсаны 25 жил”-ийн ёслолын арга хэмжээнд оролцохыг урьж, боломж олгосонд гүн талархал илэрхийлэхийн ялдамд та бүхний зочломтгой, найрсаг занд талархал илэрхийлэхийг зөвшөөрнө үү.

Түүнчлэн Монгол улсын Үндсэн Хуулийн Цэц үүсч байгуулагдсаны 25 жилийн ёслолын арга хэмжээнд оролцож буй мэргэжил нэгт анд нөхөддөө хамт байгаадаа сэтгэл хангалуун байна.

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц үүсч байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаад өөрийн зүгээс баяр хүргэхийг зөвшөөрнө үү

Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн Хуулийн шүүхийн өнөөгийн төлөв байдлын талаарх ерөнхий илтгэлийг 15 минутын хугацаанд та бүхэнд хүргэхийг хүсч байна.

  1. ТАНИЛЦУУЛГА

Турк Улсын Үндсэн Хуулийн Шүүх 55 гаруй жилийн түүхэн хугацаанд асар их туршлага хуримтлуулж чадсан Европ тив дэх ууган үндсэн хуульт шүүхийн нэг юм. Энэхүү илтгэлээс та бүхэн манай орны үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн хөгжил дэвшил болон шүүхийн өнөөдрийг хүртэл хийгдэж ирсэн өөрчлөлт, шилжилтийн явцын талаар мэдээлэл авах болно.

Турк улсын Үндсэн Хуулийн Шүүхийн үндсэн үүрэг нь ардчилал, хууль дээдлэх ёс, үндсэн эрх ба эрх чөлөө, түүний зарчим, хуулийн хэм хэмжээ мөн ардчилалыг хөгжүүлэх улмаар сахин хамгаалахад оршдог. Эдгээр шийдвэрлэх үүргийг хэрэгжүүлэхдээ Шүүх өнгөрсөн туршлага, сургамжид тулгуурлан цаг үеийн хэрэгцээнд нийцсэн хууль зүйн шинжлэх ухааныг тасралтгүй хөгжүүлж ирсэн.

Турк Улсын Үндсэн Хуулийн Шүүх сүүлийн жилүүдэд тогтолцооны загварт шилжих асуудалд гайхалтай амжилтад хүрч, улмаар “эрхэд – суурилсан загвар”-ыг баталгаажуулж, нэвтрүүлсэнийг та бүхэнд дуулгахад таатай байна.  Манай Шүүх Үндсэн Хуулийн болон бие даасан эрх мэдлийг үндсэн хуулийн хэрэгжилтэд хяналт хийх замаар хувь хүний хандалтад анхааран ажиллаж байна. Ингэснээр Үндсэн Хуулийн Шүүх үндсэн эрх болон эрх чөлөөний баттай хэрэм хамгаалалт болж чаджээ.

Энэхүү тогтолцооны загварын шилжилт нь манай шүүхийн шийдвэрт, ялангуяа ганцаарчилсан хэрэгжилт дээр ил харагддаг

Эдгээр  шийдвэрүүдэд Үндсэн Хуулийн Шүүхийн зүгээс үндсэн эрх болон эрх чөлөөний хэм хэмжээг нэмэгдүүлэх мөн хамгаалах хүрээг өргөжүүлэхэд чиглэсэн арга замыг сонгосон болно. Дээрх шийдвэрүүд  нь Дэлхийн хэмжээний хууль тогтоомжуудын их биеийг босгоход хувь нэмрээ оруулах, боломжоор хангах замаар манай Үндсэн Хуулийн Шүүхийн нэр хүндийг Олон улсын тавцанд өсгөх болно.

Бусад улс, орны хамтрагч түншүүдтэйгээ өөрсдийн мэдлэг, туршлагаасаа хуваалцан улмаар тэднээс суралцан өөрийн Шүүхийн үйл ажиллагааг сайжруулахдаа сэтгэл хангалуун байна.

Дэлхийн улс, орнуудын Үндсэн Хуулийн шүүх эрх мэдлийн  байгууллагуудын нягт хамтын ажиллагаа нь шудрага, энхтайванч дэлхий, ертөнцийг байгуулах бидний нийтийн үзэл санааг хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт бат итгэлтэй байна.

Тиймээс үндсэн хуулийн шүүх болон түүнтэй адилтгах  байгуулагуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх аливаа хүсэлт, төслийг хүлээн авахад бэлэн байна.  Турк улсын Үндсэн Хуулийн Шүүхийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүсч байгаа бол манай байгууллагын www.constitutionalcourt.gov.tr вэбсайт руу зочлох эсвэл холбогдох газраас холбогдох мэдээллийг хүсч болно.

2. ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДАХААС ӨМНӨ

Дэлхийн II Дайны дараа үүсч бий болсон  үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх  Европ загвар Туркийн Үндсэн Хуулийн анхдагч хувилбарууд, Турк улсын түүхэн дэх 1876, and 1921 and 1924 онуудын анхны бичмэл  үндсэн  хуулиудад үндсэн хуулийн хяналтын механизмыг байгуулах тухай заалт тусгагдаагүй байсан нь гайхах зүйл биш юм.

Гэсэн хэдий ч 1876 онд батлагдсан үндсэн хуулиар үндсэн хуульд захирагдах, нийцүүлэн хянах тухай санааг тусгасан байдаг. Тухайлбал, 1876 онд батлагдсан үндсэн хуулийн 115 дугаар зүйлд “Үндсэн хуулийн аливаа заалтыг ямар нэгэн нөхцөл, шалтгааны улмаас түдгэлзүүлэх, эсвэл орхигдуулж болохгүй” хэмээн тодорхойлсон нь тухайн Үндсэн хуулийн давуу тал, үзэл санааг илэрхийлсэн байдаг.

Үүний нэгэн адил 1876 онд батлагдсан үндсэн хуулийн 64 дүгээр зүйлд үндсэн хуульд нийцэх зарчмыг хууль зүйн хүрээнд бус улс төрийн хүрээнд дахин хянахдаа “Доод танхимд шилжүүлсэн төсөв, хуулийн төслийг Сенат шалгана. Хуулийн төслийг нягтлах явцад Султаны тусгаар эрхийн заалттай зөрчилдсөн, улс орны батлан хамгаалах ашиг сонирхол, улс, орны дотоод аюулгүй байдалд, Эзэнт гүрний нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд үл нийцсэн ёс суртахуунгүй гэж санал хураалтаар тогтоогдвол шалтгаан, үндэслэлийн хамтаар татгалзсан хариуг дээрх ажиглалтад нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулан засварлах шаардлагыг Доод Танхимд буцаан хүргүүлнэ.

1921 онд батлагдсан Үндсэн Хуульд Үндсэн хуулийн шүүхийн шийдвэртэй холбоотой аливаа заалт ороогүй болно. Хожим нь 1924 онд батлагдсан Үндсэн Хуульд аливаа хууль, тогтоомж  Үндсэн хуулийг зөрчиж болохгүй мөн Үндсэн хуулиа дээдлэх талаар тодорхой заалт оруулжээ. Тус Үндсэн Хуулийн 103 дугаар зүйлд “Энэхүү Үндсэн Хуулийн аливаа заалтыг ямар нэг шалтгаанаар дур мэдэн өөрчилж үл болно, өөрчилсөн тохиолдолд уг хуулийн хэрэгжилтийг түдгэлзүүлж болно. Ямар ч хууль Үндсэн Хуулийг зөрчиж үл болно”  гэж заасан байна. Гэсэн хэдий ч 1924 онд батлагдсан Үндсэн Хуульд хуулийн хэм хэмжээг үндсэн хуульт тогтолцоонд нийцүүлэн хянах ямар нэг механизмыг тусгаагүй байна.

3. ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАН НЬ

  • 1961 ОНД БАТЛАГДСАН ҮНДСЭН ХУУЛЬ

1961 онд шинэчлэн батлагдсан Үндсэн Хуулиар Турк улсын Үндсэн Хуулийн Шүүх анх байгуулагджээ. Тэр үед Европын хэдхэн улс, оронд (Австри, Герман ба Итали) үндсэн хуульт шийдвэр гаргах тогтолцоотой байлаа.  Тиймээс Турк улсын Үндсэн Хуулийн Шүүх Европ тивийн ууган үндсэн хуулийн шүүх байгууллагын нэг болно.

1961 онд батлагдсан Үндсэн Хуулийн 8 дугаар заалтад “Аливаа хууль, тогтоомж Үндсэн Хуультай зөрчилдөж үл болно. Үндсэн хуулийн заалтууд хувь хүн, захиргааны, шүүхийн болон хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагын хууль эрх зүйн үндэс, суурь байх ёстой” хэмээн Үндсэн Хуулийн давуу тал болон хүчин төгөлдөр байдлыг тодруулан зааж өгсөн. Энэ Үндсэн Хуулиар аливаа хуульд үндсэн хуулийн хяналт тавих эрх бүхий Үндсэн Хуулийн шүүх байгуулах заалтыг тус хуулийн 145 болон бусад заалтад тусгасан. Дээр дурдсанчилан Турк улс хууль, тогтоомж боловсруулах, батлах дээд шат нь үндсэн хуулийн шүүхийн шийдвэр гэдгийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан анхны ууган улс, орны нэг юм. Үндсэн Хуулийн Шүүх байгуулах тухай 44 тоот Хууль батлагдсанаар Үндсэн Хуулийн Шүүх Байгууллага 1962 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн (1962.04.22).

3.2.       1982 ОНД БАТАЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ

Үндсэн Хуулийн хяналтын тогтолцоо 1961 онд байгуулагдаж, Үндсэн Хууль 1982 онд бага зэргийн өөрчлөлт бүхийн Үндсэн Хууль батлагдах хүртэл хэвээр хадгалагдсан. Хуулийн 146-153 заалтуудад Үндсэн хуулийн хяналтын тухай, мөн Үндсэн Хуулийн Шүүхийн ажлын арга барил, бүтэц, чиг үүрэг болон бусад асуудлыг нарийвчлан тусгасан болно. Үндсэн Хуулийн Шүүх 1983 оны 11 дүгээр сарын 10-нд батлагдсан 2949 тоот Хуулийн хүрээнд өөрийн үндсэн үйл ажиллагааг 2011 оныг хүртэл явуулж ирсэн.

2010 онд Үндсэн Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үр дүнд Шүүхийн эрх мэдэл, бүтэц, зохион байгуулалтад багагүй өөрчлөлт орсон тул 2011 онд шинэ Хууль баталж, мөрдөж эхэлсэн юм. Үндсэн Хуулийн Шүүхийн  үйл ажиллагааны Журмын тухай шинэ Хууль (6216 тоот 2011.03.30) батлагдсанаар Үндсэн Хуулийн заалт ёсоор байгууллагын бие даасан байдал, үйл ажиллагаа, сахилгын зөрчил, сахилгын үйл явцыг тодорхойлон зааж өгсөн. Үндсэн Хуулийн Шүүхийн үйл ажиллагаа нь Шүүхийн үйл ажиллагааны журамд суурилан албаждаг.

2010 онд батлагдсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бие даасан хандалтын тогтолцоог нэвтрүүлэх нь хувь хүний үндсэн эрхийг хамгаалах, эрх чөлөөг хангах үр дүнтэй арга хэмээн тодорхойлсон.

Шинэчлэн батлагдсан нэмэлт өөрчлөлтөөр иргэдийн бие даасан хандалтын тогтолцоог бүрдүүлсэн нь хувь хүний эрх, эрх чөлөөг илүү сайн хамгаалах арга хэлбэр болсон юм. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд иргэд бие даан өргөдөл гаргах эрхээр хангагдсан бөгөөд энэ төрлийн өргөдлийг хүлээн авч шалгах, хянах үүргийг Үндсэн Хуулийн Шүүх байгууллагад хүлээлгэсэн байна.

4.   ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ БАЙГУУЛЛАГЫН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРГАХ АЖИЛЛАГАА

Үндсэн Хуулийн 149 дүгээр заалтын дагуу Үндсэн Хуулийн Шүүх хоёр хэсэг болон нэгдсэн хуралдаанаас бүрдэнэ. Хэсэг тус бүр дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хэсгийн хуралдааныг дэд-ерөнхийлөгчийн удирдлага дор явуулна. Нэгдсэн хуралдааныг Үндсэн Хуулийн Шүүхийн Ерөнхийлөгч эсвэл  Ерөнхийлөгчийн томилсон дэд-ерөнхийлөгч даргалан 12-оос доошгүй гишүүний оролцоотойгоор хуралдуулна. Хэсгийн болон нэгдсэн хуралдааны шийдвэрийг дийлэнх олонхийн саналд үндэслэн гаргана. Иргэдийн бие даасан хандалтыг шалгах боломжоор хангах зорилго бүхий комисс байгуулж болно.

Энэ асуудлын хүрээнд нэгдсэн хуралдаан асуудлыг сонсох улмаар улс, төрийн намтай холбоотой хандалт, хэргийг хүчингүй болгох, татгалзах үүргүүдийг Эрүүгийн Дээд Шүүхийн өмнөөс гүйцэтгэдэг. Шүүхийн хэсгүүд нь иргэдийн бие даасан хандалт бүрийн хэрэгжилтийг үнэн зөвийг шийдвэрлэх эрх мэдлээр хангагдсан байдаг. Дээрх комисс нь иргэдийн бие даасан хандалтад гаргах шийдвэрийг  дангаараа хариуцна.

Эрүүгийн Шүүхийн үүрэг гүйцэтгэхээс бусад тохиолдолд Үндсэн Хуулийн Шүүх нь хавтаст хэрэгт буй хэргийн үндсэн баримт бичгийг шалгадаг. Гэсэн хэдий ч  иргэдийн бие даасан хандалтыг сонсох замаар шийдвэр гаргах боломжтой. Шаардлагатай гэж үзвэл Шүүх анхаарал татсан, тухайн хэрэгт холбоотой этгээдүүдээс аман тайлбар авахаар дуудаж болно. Үндсэн Хуулийн Шүүх, улс төрийн намыг татан буулгахтай холбоотой асуудлаар холбогдох улс төрийн намын дарга эсвэл уг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамгаалалт болон Кассацийн Шүүхийн даргын дүгнэлтийг сонсоно.

         5.  ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР

Нэгдсэн хуралдааныг Үндсэн Хуулийн Шүүхийн Ерөнхийлөгч даргалана эсвэл  Ерөнхийлөгчийн томилсон дэд-ерөнхийлөгчийн удирдлага дор 12-оос доошгүй гишүүний оролцоотойгоор хуралдуулна.

5.1. ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН

Нэгдсэн хуралдаан нь Шүүхийн Ерөнхийлөгчийг оруулаад арван долоон гишүүнтэй ба хуралдааныг Үндсэн Хуулийн Шүүхийн Ерөнхийлөгч эсвэл  Ерөнхийлөгчийн томилсон дэд-ерөнхийлөгч даргалан 12-оос доошгүй гишүүний оролцоотойгоор хуралдуулна.

Дүрмийн дагуу, нэгдсэн хуралдааны дийлэнх олонхийн саналаар шийдвэр гаргана. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг цуцлах, улс, төрийн намыг татан буулгах болон төрөөс үзүүлэх тусламжаас хасах зэрэг асуудал хэлэлцэх тохиолдолд нийт гишүүдийн гуравны хоёр оролцсон тохиолдолд шийдвэр гаргана.

5.2. ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХИЙН ХЭСЭГ

Дэд ерөнхийлөгчийн тэргүүлсэн тус бүр долоон гишүүний бүрэлдэхүүнтэй хоёр Хэсэг байдаг. Хэсгүүд таван шүүгчийн оролцоотой хуралдан шийдвэрээ энгийн олонхийн шийдвэрт үндэслэн гаргадаг.

Хэсгийн үндсэн үүрэг нь иргэдийн бие даасан хандалтын үнэн зөв байдалд түшиглэн шүүн шийдвэрлэх явдал юм. Гэвч, Комисс үндсэн шүүхийн тогтоолыг батлах шаардлагатай гэж үзвэл хүсэлтийг дахин хянуулахаар Хэсэгт хандаж болно.

5.3. ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХИЙН КОМИСС

Хэсэг тус бүрт гурван комисс байдаг. Комисс тус бүр хоёр гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд санал нэгтэйгээр шийдвэр гаргах ёстой. Санал нэгтэй шийдвэрт хүрч чадаагүй тохиолдолд хэргийг Хэсэг рүү шилжүүлнэ.

Комисс иргэдийн бие даасан хандалтыг хүлээн авч шийдвэр гаргах үндсэн үүрэгтэй. Комиссын илтгэгч-шүүгчийн бэлтгэсэн шийдвэрийн төсөл Комиссын дүрэм, журмыг нягт мөрдсөн байх учиртай.

Иргэдийн бие даасан хандалтын үнэлгээ нь холбогдох хүсэлт гаргагчид Үндсэн хуулийн хэрэгжилт, үндсэн эрхийн хамрах хүрээ, хязгаарыг тайлбарлах, ойлгуулах, шаардлагатай тохиолдолд эсвэл тухайн өргөдөл гаргагч ихээхэн хэмжээний хохирол амссаныг тогтоох шаардлагатай гэж үзвэл Комисс уг хавтаст хэргийг хянан шийдвэрлэлгүйгээр Хэсэг рүү шилжүүлдэг.

Шүүхийн өмнөх шийдвэртэй зөрчилдөх магадлалтай эсвэл Хэсгээс гаргасан үндсэн зарчимд дахин дүгнэлт гаргах шаардлагатай тохиолдолд Комисс хавтаст хэргийг Хэсэг рүү хүргүүлдэг.

  1. ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО, ҮҮРЭГ БОЛОН БҮРЭН ЭРХ НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ДЭГ ЖУРАМ, АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХАД ОРШИНО

Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн Хуулийн Шүүхардчилсан үндсэн хуулийн дэг журам болоод үндсэн эрх, эрх чөлөөг сахин хамгаалахад оршино. Турк улсын Үндсэн Хуулийн Шүүхийн үндсэн зарчим нь ардчилсан үндсэн хуулийн дэг журам болоод үндсэн эрх, эрх чөлөөг сахин хамгаалахад оршино.

2016 он Турк улс болоод Дэлхийн улстөрийн түүх болон ардчлалын төлөөх тэмцэлд мартагдашгүй ул мөр үлдээсэн юм. Турк улсын зэвсэгт хүчин дэх JUNTA 2016 оны 07 дугаар сарын 15-ны шөнө төрийн эргэлт хийхээр завдсан ба үр дүнд ариун Турк улсын баатарлаг ард түмэн ялсанаар эрх чөлөө, ардчилал үргэлжилж байна.

07 дугаар сарын 15-нд болсон төрийн эргэлт хийх оролдлогын зорилго нь ардчилсан Үндсэн хуулийн дэг журам, үндсэн эрх чөлөөг устгахад оршиж байсан бөгөөд үндсэн эрх болон эрх чөлөө, тусгаар тогтнолоо сахин хамгаалж чадсан юм. Төрийн эргэлт хийх оролдлогыг “Үндсэн хуулийн эсрэг энэхүү оролдлого нь ардчилсан бус захиалгат үйлдэл” гэдгийг үйл ажиллагааны эхний мөчид Үндсэн Хуулийн Шүүх мэдэгдэж байсан. Үндсэн Хуулийн Шүүх, үндсэн хуулийн дүрэм, журмын эсрэг, ардчилсан бус оролдлогын талаар олон улсын болон үндэсний хэмжээнд зарлан, мэдэгдэх анхдагч төрийн байгууллага байсан юм. Ийнхүү Шүүх түүхэндээ анх удаа үндсэн хууль болон суурь эрхийг хамгаалан дараах байдлаар мэдэгдэл гаргасан: “Бид үндсэн хуулийн дүрэм, журмын эсрэг, ардчилсан бус бүхий л төрлийн оролдлогыг үл зөвшөөрч, манай үндэстэн Ардчилсан Үндсэн Хуульт төрийн зарчмыг хатуу баримтлахаа мэдэгдэж байна”.

“Fetullahist алан хядах байгууллага”(FETÖ) болон “Зэрэгцээт Төрийн Тогтолцоо”(PDY) нь Туркийн Зэвсэгт Хүчин (TAF), төрийн захиргааны байгууллага, шүүх, цагдаа болон боловсролын байгууллагад өөрийн бие бүрэлдэхүүнийг шургуулсан байсан юм.

Долдугаар сарын 15-нд FETÖ/PDY-ны зохион байгуулсан төрийн эргэлт хийх оролдлоготой эрчимтэй тэмцэх зорилгоор Төрийн Онц Байдал зарласан ба төрийн онц байдлын үеэр авах арга хэмжээний тухай 667 тоот Зарлигийн Хуулийг баталсан юм.

2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн Үндсэн Хуулийн Нэгдсэн Хуралдаанаар Хуулийн 3 дугаар заалтын дагуу Зэрэгцээт Төрийн Тогтолцоотой холбогдсон 2 шүүхийн  асуудлыг хэлэлцэн тэдгээрийг татан буулгахыг санал нэгтэйгээр шийдвэрлэсэн байна. Үүнээс гадна, олон тооны илтгэгч, туслах илтгэгч болон бусад ажилтнуудыг эрхэлж байсан ажлаас нь түдгэлзүүлсэн юм.

  1. ШҮҮХИЙН ЭРХ МЭДЛИЙН ХҮРЭЭ

Туркийн Үндэсний Их Чуулганы журам, хууль, тогтоомж болон холбогдох заалтуудад захирагдах нөхцөлийг Үндсэн хуулиар эрх олгосон этгээд эсвэл байгууллагаас хүчингүй болгох хүсэлт гаргах замаар Үндсэн хуулийн шүүхийн өмнө эсэргүүцэж болно.

Үндсэн Хуулийн Шүүх албан ёсных байна. Шүүхэд хандсан холбогдох хэргүүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Үндсэн хуулиар Үндсэн Хуулийн Шүүхэд хандах эрх бүхий цөөн тооны тооны байгууллагыг тодорхойлсон байдаг. Үндсэн хуулийн хүрээнд Үндсэн хуулийн Шүүхэд дараах байдлаар хандаж болно. Үүнд:

7.1. ҮНДСЭН ХУУЛИЙН ХЯНАЛТЫН ХҮРЭЭНД ХҮЧИНГҮЙД ТООЦОХ ХЭМ ХЭМЖЭЭ (ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ХЯНАЛТЫН ХУРААНГУЙ)

Туркийн Үндэсний Их Чуулганы журам, хууль, тогтоомж болон холбогдох заалтуудад захирагдах нөхцөлийг Үндсэн хуулиар эрх олгосон этгээд эсвэл байгууллагаас хүчингүй болгох хүсэлт гаргах замаар Үндсэн хуулийн шүүхийн өмнө эсэргүүцэж болно.  Улсын Ерөнхийлөгч, эрх баригч намын бүлэг, сөрөг хүчний намын бүлэг зэрэг нийт парламентын тавны нэгтэй тэнцүү тооны гишүүдийн оролцоо Үндсэн хуулийн Шүүхэд үйл ажиллагааг хүчингүй болгох хүсэлт гаргах эрхтэй.  Нэгээс олон тооны нам эрх баригч байх тохиолдолд бусад намын төлөөлөл хамтран асуудлыг хүчингүй болгох хүсэлт гаргах эрхтэй. Хүчингүй болгох өргөдлийг үндсэн хуулийн шүүхэд шууд хандан гаргах эрх нь тухайн маргаантай хууль, тогтоомж, эсвэл парламентын үйл ажиллагааны журмыг албан ёсны хэвлэлд нийтэлснээс хойш жар хоногийн туршид хадгалагдана.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт болон хуулийг шалган баталгаажуулахад шаардлагатай дийлэнх олонхийн саналд үндэслэсэн эсэх мөн хэлэлцсэн асуудлыг хуулийн эхэд тусгасан эсэхийг баталгаажуулахад оршино. Хуулийг баталгаажуулах хүсэлтийг Улсын Ерөнхийлөгч эсвэл нийт парламентын гишүүдийн тавны нэгтэй тэнцэх тооны гишүүд гаргах эрхтэй.

Үйл ажиллагааг баталгаажуулахад алдаа гарсан тохиолдолд хүчингүй болгох эрх нь тухайн хуулийг албан ёсны хэвлэлд нийтэлсэнээс хойш арван хоногийн туршид хадгалагдах бөгөөд бусад шүүхийн байгууллагаас хуулийг баталгаажуулахад алдаа гарсан тухай Үндсэн Хуулийн Шүүхэд давж заалдах эрхгүй.

 7.2. ҮНДСЭН ХУУЛИЙН ЗӨРЧЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ (ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ХЯНАЛТЫН ДЭЛГЭРЭНГҮЙ)

Үндсэн хуулийн зөрчлийн үзэл баримтлалыг ерөнхий, захиргааны болон цэргийн шүүхээс албан журмын дагуу, эсвэл оролцогч талын хүсэлтийг холбогдох шүүх хүлээн авснаар гаргаж болно. Хүсэлтийг албан захидлаар гаргана.

Үндсэн хуулийн 152 дугаар зүйлийн дагуу тухайн шүүх /court a quo/ аливаа хэргийн шүүх явцад мөрдөх  хууль, тогтоомж, түүний заалтыг  Үндсэн хуульд нийцээгүй хэмээн үзсэн тохиолдолд эсвэл Үндсэн хуулийн зөрчлийн тухай нэг талын гаргасан нэхэмжлэх нь ноцтой хэмээн үзсэн тохиолдолд Үндсэн Хуулийн Шүүхээр тухайн асуудлыг шийдвэрлүүлэх ба шийдвэрлэх хүртэл тухайн хэргийг хадгалана. Үндсэн хуулийн Шүүх нь зөрчлийн асуудлыг хүлээн авснаас хойш таван сарын дотор шийдвэр гаргана. Энэ хугацаанд шийдвэр гараагүй тохиолдолд хүсэлт гаргасан шүүх / court a quo/ мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд зөрчлийн асуудлыг шийдвэрлэнэ.  Үндсэн хуулийн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй шийдвэр гарч улмаар албан ёсны хэвлэлд нийтэлснээс хойш арван жилийн турш тухайн хуулийн заалтыг зөрчилтэй хэмээн үзэж дахин нэхэмжлэл гаргахгүй.

7.3. ИРГЭНИЙ ӨРГӨДӨЛ (ҮНДСЭН ХУУЛИЙН ГОМДОЛ)

Иргэний өргөдөл 2010 онд Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Турк улсын эрх зүйн тогтолцоонд анх нэвтрүүлсэн бөгөөд 2012 оны 9 дүгээр сарын 23-нд иргэдийн өргөдөл хүлээн авах эхний өдөр болгон тодорхойлсон. Үндсэн хуулийн 148 дугаар зүйлийн дагуу Европын хүний эрхийн конвенцид заасан өөрийн үндсэн хуулийн эрхийг төрийн эрх бүхий байгууллагаас зөрчсөн байна гэж үзэж ба захиргааны болон шүүхийн аргаар шийдвэрлэх замаар  үндсэн хуулийн шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

6216 тоот хууль нь иргэний өргөдөлийн нөхцөл ба журмыг тодорхойлсон болно.

Шүүхийн харьяалал /ratione materiae/ үндсэн эрх, эрх чөлөөнөөс бүрдээх ба асуудлыг үндсэн хууль, Европын хүний эрхийн конвенцоор зохицуулагдана.  Гэвч төрийн эрх мэдлийн зарим акт хувь хүний мэдүүлгээс чөлөөлөгдөнө. Хуулийн акт, захиргааны зохицуулалтын актын эсрэг ямар нэгэн мэдүүлэг гаргахгүй. Үндсэн Хуулийн шүүхийн хяналтаас хасагдсан шийдвэр, тогтоолын тухайд хувь хүний хүсэлтийг хэлэлцэхгүй болно.

Шүүхийн харьяалал /ratione personae/ нь бодит болон хууль эрх зүйн этгээдээс бүрдэнэ. Гэвч төрийн хуулийн этгээд хувийн мэдүүлэг гаргахгүй бөгөөд хувийн хэвшлийн хуулийн этгээд зөвхөн өөрт холбоотой эрх ашгийн зөрчлийн асуудлаар иргэн өргөдөл гаргаж болно. Гадаадын иргэд Турк Улсын иргэдийн эдлэх эрхтэй холбоотой хувь иргэний өргөдөлийн гаргаж болохгүй.

Үндсэн хууль болон хуулийн хүрээнд иргэний өргөдөлийг шүүхийн эцсийн шийдвэрийн мэдэгдлээс хойш гуч хоног буюу тухайн шийдвэр эцэслэгдэх хугацаанд багтаан шийдвэрлэнэ.

Иргэний өргөдөлийг хүлээн авах боломжийг комисс хянан шийдвэрлэнэ. Коммиссийн бүтэц, зохион байгуулалт нь хуулиар зохицуулагддагүй зөвхөн хянан шийдвэрлэх Журмын хүрээнд зохицуулагдана. Шүүхийн хоёр шүүгчийн бүрэлдэхүүнтэй комисс нь мэдүүлгийг хэрэгсэхгүй шийдвэр гаргаж болно. Комисс нь иргэний өргөдөлийг хүлээн зөвшөөрөгдөх эсэхэд дүгнэлт гаргаж чадаагүй тохиолдолд тухайн хэсгийн Ерөнхийлөгч түүнийг хүлээн зөвшөөрөгдөх, хэрэгсэх эсэхэд хамтарсан шалгалт хийх шийдвэр гаргаж болно. Шалгалтын зорилго нь тухайн иргэний өргөдөл нь Шүүхийн эрх мэдлийн хүрээнд байгаа эсэхийг хянахад оршино. Харин хуулийн хүрээнд зарим энгийн асуудлуудыг хэрэгсэхгүй болгох эрх, мэдлийг Шүүхэд олгосон байна. Иргэний өргөдөл илт алдаатай эсвэл Үндсэн хуулиар тайлбарлах буюу хэрэгжүүлэхэд түүний цар хүрээ, үндсэн эрхийн хязгаарлалтыг тодорхойлоход онц ач холбогдолгүй тохиолдолд мэдүүлэг гаргагчид ноцтой хохирол учраагүй бол тухайн бие даасан хандалтыг Шүүхээс хүчингүй болгоно. иргэний өргөдөлийг хүлээн зөвшөөрөх хяналт шалгалтын үндэслэл нь шүүхэд хэт ачаалал өгөхөөс сэргийлж, үндсэн эрхийн зөрчлийн тухай ноцтой мэдэгдлийг хянан шийдвэрлэх боломж олгоход оршино. Иргэний өргөдөл гаргахаас өмнө эрх зүйн болон захиргааны бүх арга хэмжээгээр хангагдсан байна.

Иргэний өргөдөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Хэсэг шалгалт хийнэ.  Хэсэг нь дэд ерөнхийлөгчөөр ахлуулсан дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй. Хэсэг нь зарчмын хувьд бие даасан хандалтад үнэлгээ хийх боловч, шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд шүүх хуралдаан зохион байгуулж болно.

Үндсэн Хуулийн Шүүх болон бусад шүүхийн байгууллага хооронд аливаа зөрчил үүсэхээс сэргийлэх зорилгоор Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд Хэсгийн үнэлгээг хийхдээ үндсэн эрх зөрчигдөж байгаа эсэхийг тодорхойлох бөгөөд давж заалдах буюу кассацийн шатны хяналтын үйл ажиллагаанд оролцохгүй.

Энэхүү заалт нь Үндсэн Хуулийн Шүүхийн хувьд иргэний өргөдөл, мэдүүлэг  гаргагчийн үндсэн эрх зөрчигдөж байгаа эсэхийг тодорхойлох үүрэгтэй хэмээн тайлбарлагдана. Шүүх цаашид шүүх байгууллагын үйл ажиллагаа, хэргийн баримт, бусад шүүхийн хуулийг зөв тайлбарлах зэрэгт оролцохгүй.

Мөн иргэний өргөдөл гаргахад тодорхой төлбөр хураамж төлөхийг хуулиар заасан байдаг. Гэхдээ, төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн үнэ, төлбөргүй туслалцаа үзүүлж болно. Харин энэ эрхийг гуйвуулан ашигласан этгээдэд 2000 хүртэл Турк Лирийн мөнгөн торгууль ногдуулж болно.

 7.4.  УЛС ТӨРИЙН НАМЫГ ТАТАН БУУЛГАХ

Үндсэн хуулийн 69-р заалтад, Кассацийн шүүхийн улсын Прокурорын Даргын нэхэмжлэлийн дагуу Үндсэн Хуулийн Шүүх улс төрийн намыг татан буулгах шийдвэр гаргана. Үндсэн Хуулийн Шүүх тухайн хэргийн талаарх аман мэдүүлэг,  буруутагдаж буй этгээдийн өмгөөлөл, төрийн ерөнхий прокурорын мэдэгдэл болон томилогдсон илтгэгч-шүүгчийн гаргасан тайлангийн үндсэн дээр шүүхийн шийдвэр гаргана.

Үндсэн хуулийн 68/4 дүгээр зүйлд заасны дагуу улс төрийн намуудын тогтоол, хөтөлбөр, үйл ажиллагаа нь улсын тусгаар тогтнол, улсын нутаг дэвсгэр, хүний эрх, халдашгүй бүрэн бүтэн байдал, тэгш байдлын зарчим, хуулиа дээдлэх, улс орны бүрэн эрхт байдал, ардчилсан, иргэний бүгд найрамдах зарчимтай зөрчилдөж үл болно. Турк улсын Үндсэн Хуульд улс төрийн намыг татан буулгахад хүргэж болох тодорхой хязгаарлалтууд байдаг.

Үндсэн хуулийн шүүх улс төрийн намыг бүрмөсөн татан буулгалгүйгээр, холбоотой намуудын хэрэг нь хэр ноцтойгоос хамааран улсын санхүүгийн тусламжаас бүрэн эсвэл хэсэгчлэн хасах шийдвэр гаргаж болно.

7.5.  УЛС ТӨРИЙН НАМУУДЫН САНХҮҮГИЙН АУДИТ

Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлд, Үндсэн Хуулийн Шүүх нь  улс төрийн намуудын орлого, зарлага, худалдан авалтад аудит хийх бүрэн эрхтэй. Шүүх нь аудит хийхэд аудитын зөвлөхөөс тусламж авна.  Аудитын үр дүнд гарсан шүүхийн шийдвэр нь эцсийнх байна.\

7.6. ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДЭЭД ШҮҮХИЙН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫГ ШҮҮХ ХУРАЛ

Үндсэн Хуулийн Шүүх нь Эрүүгийн хэргийн дээд эрүүгийн шүүхийн үүргийг гүйцэтгэх ажлын хүрээнд Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч, Туркийн үндэсний их чуулганы төлөөлөгч, ерөнхий сайд, сайд нар, үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч ба гишүүд, төрийн зөвлөл, кассаци хууль, цэргийн шүүх, цэргийн захиргааны хэргийн дээд шүүх,  ерөнхий прокурор, орлогч прокурор, шүүгчийн зөвлөлийн ерөнхийлөгч болон гишүүд, аудитын зөвлөлийн прокурор, Туркийн зэвсэгт хүчний командлагч (штабын дарга), газар, тэнгисийн болон агаарын хүчний ахмадууд болон цагдаагийн албаны дарга нарыг тэдний албан үүрэгтэй холбоотой байцаах эрхтэй.

Эрүүгийн дээд шүүхтэй холбоотой мөрдөгдөх асуудлуудыг ерөнхий прокурор, түүний орлогч хэрэгжүүлнэ.  Шүүх хуралдаанд ерөнхий прокурорын нэг болон түүнээс дээш туслах оролцож болно. Талууд нь шүүхийн тогтоолыг дахин авч үзэх хүсэлт шүүхэд гаргаж болно. Хуралдаан эрүүгийн дээд шүүхийн үүргийг гүйцэтгэн эцсийн шийдвэрийг гаргана.

  1. ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН МӨН ЧАНАР БОЛОН ҮР НӨЛӨӨ

Шүүхээс гарсан шийдвэр нь эрхзүйн, гүйцэтгэх болон шүүхийн байгууллагуудыг захиргааны албан тушаалтнууд, хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцааг зохицуулдаг.

Туркийн Үндэсний Их Чуулганаас гаргасан хууль, хуулийн тушаал, үйл ажиллагааны дүрэм болон тэдгээрийн заалтуудын хүчин төгөлдөр хугацаа нь Албан Ёсны Сонинд нийтэлсэн өдрөөс эхлэн дуусгавар болдог. Өөрөөр хэлбэл, аливаа хуулийг Үндсэн Хуулийн Шүүхээс хүчингүй болгоход тухайн Шүүхийн шийдвэрт нийтлэгдэж тусгагдсанаар баталгааждаг. Хэрэв шаардлагатай гэж үзвэл энэхүү шийдвэрийг нийтэлж, баталгаажуулах хугацааг Шүүхээс хойшлуулж болох ба хойшлуулах хугацаа нь шийдвэрийг Албан Ёсны Сонинд нийтэлснээс хойш нэг жилээс хэтрэхгүй болно. Үндсэн хуулийн 153 дугаар зүйлд заасны дагуу хүчингүй болгох шийдвэр нь бусад хуулийн заалттай зөрчилдөж болохгүй.

Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байдаг. Гэвч хэрэв шүүх Эрүүгийн Хэргийн Дээд Шүүхийн үүргийг гүйцэтгэж байхад гаргасан шийдвэр бол хүсэлтийн дагуу эргэн харж болно. Хүчингүй болгох шийдвэрийг албан ёсны тайлбарын хамт нийтлэхгүйгээр гаргаж болохгүй. (153-р зүйл).

Аливаа хууль нь Үндсэн Хуультай зөрчилдөж болохгүй. Үндсэн хуулийн шүүх нь Үндсэн хуулийн зүйл, заалтыг тайлбарлах, мөн үндсэн бус хуулиудыг хүчингүй болгох эрхтэй байдаг.  Шүүхээс гарсан шийдвэр нь эрхзүйн, хэрэгжилт болон шүүхийн байгууллагуудыг захиргааны албан тушаалтнууд, хувь хүн болон аж ахуйн нэгжүүдтэй уяж холбодог (153-р зүйл). Өөрөөр хэлбэл, эрхзүйн, захиргааны болон шүүхийн байгууллагууд нь Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хойшлуулах эрхгүй.

Бие даасан, ганцаарчилсан хандалт тус бүрийн хувьд тухайн өргөдөл гаргагчийн үндсэн эрх зөрчигдсөн эсэхийг Үндсэн хуулийн шүүх шийдвэрлэнэ. Хэрэв эрх зөрчигдсөн гэж тогтоогдвол тус шүүх нь энэхүү зөрчлийг хэрхэн арилгах талаар шийдвэрийг гаргадаг.

Хэрэв зөрчил нь шүүхийн шийдвэрээс улбаатай бол Үндсэн хуулийн шүүх нь өргөдөл гаргагчийн эрхийг сэргээхийн тулд хэргийг холбогдох шүүхэд дахин шүүх хурлаар оруулахаар хүргүүлдэг.

Гэвч хэрэв Үндсэн хуулийн шүүх тухайн хэрэг нь дахин шүүх хурлаар оруулах шаардлагагүй гэж үзвэл өргөдөл гаргагчид нөхөн төлбөр тогтоолгох, эсвэл хохирлоо барагдуулахын тулд холбогдох анхан шатны шүүхэд хандаж, нөхөн төлбөр нэхэмжлэхийг санал болгодог.

  1. ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

Турк улсын Үндсэн Хуулийн Шүүх нь үндэсний болон олон улсын хэмжээнд бусад улс, орны шүүхийн байгууллагатай мэргэжлийн хүрээнд байнгын харилцаа, хамтын ажиллагаатай ажилладаг. Гадаадын зочид, төлөөлөгчдийг Анкара хотод хүлээн авах болон Шүүхийн шүүгчид, хамтрагч түншлэгч талуудыг Европ болон Ази тив, түүний гадна төлөөлөгч солилцох, айлчлал зохион байгуулах ихээхэн боломжоор хангагдсан байдаг.

Турк улсын Үндсэн Хуулийн Шүүх дэлхийн ууган  үндсэн хуулийн шүүх эрх мэдэл бүхийн байгууллагын нэг болохын хувьд дэлхийн үндсэн хуулийн шүүхийн хамтын нийгэмлэг болон олон улсын эрх зүйн нэг хэсэг байсаар ирсэн. Манай Шүүх хүний эрхийг хамгаалах болон үндсэн хуулийн тайлбарлах чиглэлээр онцгой шийдвэр гаргадагтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд сонирхолын төв болсон гэж болно.

Газар зүйн өвөрмөц байршил, соёлын олон төрөл зүйл болон түүхийн баялаг өв бүхий Турк улсын үндсэн хуулийн эрх мэдэл бүхий байгууллага болохын хувьд Турк улсын Үндсэн Хуулийн Шүүх Байгууллага “Азийн Үндсэн Хуулийн Шүүх болон адилтгах шүүхийн байгууллага” болон “Европын Үндсэн Хуулийн Шүүхийн Бйагууллагуудын бага хурал” зэрэг дээрх арга хэмжээний ууган гишүүний нэг юм. Түүнчлэн Турк улсын Үндсэн Хуулийн Шүүх дэлхийн өнцөг булан бүрийн үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллагуудын дээд байгууллага болох Үндсэн Хуулийн Шүүх Байгууллагын Дэлхийн бага хурлыг үүсгэн санаачлагчдын нэг билээ.

9.1. ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРСАН АЖИЛЛАГАА

Турк улсын Үндсэн Хуулийн Шүүхгадаад хамтын ажиллагааныхаа хүрээнд Европын Хүний Эрхийн Шүүх, Венецийн Комисс (Эрх зүйгээр дамжуулан Ардчилалын хөгжил дэвшлийн төлөөх Европын Комисс) зэрэг байгууллагтай хамтран ажиллах харилцаандаа чухал ач холбогдолтой ханддаг. “Турк улсын Үндсэн Хуулийн Шүүхэд хандах иргэний өргөдөлийг дэмжих нь (SIAC)” төсөл Европын Зөвлөлийн Анкара дахь Хөтөлбөрийн Газар Турк улсын Үндсэн хуулийн шүүхийн зохицуулалтын хүрээнд хэрэгждэг болно. Энэхүү төслийг Европын Зөвлөл, Европын Холбоо болон Турк улс хамтран санхүүжүүлж байна. Төслийн оролцогч талуудын хувьд Хууль зүйн Академи, Шүүх, Прокурорын Дээд Зөвлөл, Цэргийн дээд шүүх, Төрийн зөвлөл, Хууль зүйн яам, Кассацийн шүүх болон Туркийн “Bar” Нийгэмлэг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн зорилго нь Турк улсад иргэний өргөдөлийг дэмжих, эрчимжүүлэхэд оршино. Үндсэн Хуулийн Шүүх Дэлхийн үндсэн хуулийн шүүх байгууллагын идэвхитэй гишүүн байсаар ирсэн. Манай Шүүх дараах Үндсэн хуулийн эрх мэдэл бүхий байгууллагын олон улсын байгууллагын гишүүн болно. Үүнд:

ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ДЭЛХИЙН БАГА ХУРАЛ

Үндсэн Хуулийн Шүүх эрх мэдлийн Дэлхийн Бага Хурал нь Европ, Ази, Америк болон Африк тивийн Үндсэн Хуулийн Шүүх, Зөвлөл болон Дээд Шүүхийг нэгтгэдэг байгууллага юм. Энэ нь Үндсэн хуулийн шудрага ёс-үндсэн хуулийн хяналт ойлголтын хүрээнд хүний эрх болон хуулийн дүрэм, журмын хүрээнд хүний эрхийг хамгаалах нь ардчлалын үндсэн зарчим хэмээн ойлголтын эрхэмлэн хөгжүүлдэг.

ЕВРОПЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХҮҮДИЙН БАГА ХУРАЛ

Европын Үндсэн Хуулийн Шүүхүүдийн Бага Хурал нь Европ тивийн 40 гаруй орны үндсэн хуулийн болон адилтгах шүүх байгууллагыг нэгтгэн үндсэн хуулийн  хяналтыг зохион байгуулах зорилгоор анх 1972 онд Дубровникт байгуулагдсан. 

АЗИЙН ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ БОЛОН АДИЛТГАХ ШҮҮХ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

Азийн Үндсэн Хуулийн Шүүх болон адилтгах шүүхийнбайгууллагуудын  AACC Холбоо нь үндсэн хуулийн шудрага ёсны төлөөх Азийн Бүс нутгийн форум бөгөөд  ардчилал, хууль ёсыг дээдлэх болон Азийн улс, орнуудын суурь эрхийн хөгжлийн дэмжих, улмаар үндсэн хуулийн шудрага ёстой холбоотой мэдээлэл, туршлага солилцох, үндсэн хууль цаазыг хэрэгжүүлж буй байгууллага хоорондын нөхөрлөл, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2010 оны 7 дугаар сард байгуулагдсан. Турк улсын Үндсэн Хуулийн Шүүх 2012-2014 онд энэхүү AACC Холбооны удирдагчаар томилогдон ажиллаж байсан. AACC Холбооны гишүүний хувьд Турк улсын Үндсэн Хуулийн Шүүх уг холбооны “Зуны Сургууль” үйл ажиллагааг 2013 оноос хойш зохион байгуулж ирсэн.

9.2. ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Өнгөрсөн арван жилийн хугацаанд манай Шүүх хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор бусад улс, орны үндсэн хуулийн болон дээд шүүхийн 18 байгууллагуудтай  хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулсан болно. Энэ утгаараа Шүүх шүүгч, судлаач болон бусад албан тушаалтнаас бүрдсэн гадны төлөөлөгчдийг Туркийн ард түмний нөхөрсөг, зочломтгой уламжлалт зан заншлаар хүлээн авах ажлыг зохион байгуулсан. Ийм төрлийн үйл ажиллагаа нь талуудын харилцан ашиг сонирхол,  хамтын ажиллагаанд зохих хувь нэмэр оруулдаг тул  талууд харилцан зохион байгуулдаг юм.

  1. БУСАД

ТУРК УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ БАЙГУУЛЛАГЫН 55 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ

Турк улсын Үндсэн Хуулийн Шүүхийн 55 жилийн ёслолын арга хэмжээ нь 2017 онд Анкара Улсын Истанбул хотноо  долоо орчим хоногийн турш зохион байгуулагдсан.

Байгууллагын ойн арга хэмжээ нь нэн тэргүүнд улс, орны нийгэм, ардчлалын тогтолцоонд Шүүхийн оруулсан хувь нэмрийг үнэлэхэд оршиж байсан юм.

Энэ нь шудрага ёс, хуулиа дээдлэх ёс, суурь эрх болон эрх чөлөө зэрэг олон чиглэлд оруулсан хувь нэмрийг хүндэтгэсэн явдал болсон.

ДҮГНЭЛТ

Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн Хуулийн Шүүх ардчилсан үндсэн хуулийн дэг журам, суурь эрх болон эрх чөлөөг хамгаалдаг. Турк улсын хувьд урд өмнө тохиолдож байгаагүй аймшигт террорист төрийн эргэлт хийх оролдлого тохиолдсон. Турк Улсын үндсэн Хуулийн Шүүх төрийн онцгой байдлын үед ч суурь эрх болон хувь хүний эрхийг хангах болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байгааг энд дурдахыг хүсч байна. Турк улсад нөхцөл байдал хэвийн байдалд шилжиж, манай Шүүх бусад цаг үеийн адил тайван байдалд шилжих явцын амин чухал үүргээ гүйцэтгэсээр байна. Хууль, тогтоомжууд Үндсэн Хуулийн Шүүхэд иргэний өргөдөлийн тоог нэмэгдүүлнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. Энэ нь Шүүхийн ажлын ачааллыг нэмэгдүүлэх талтай ч бид оновчтой арга хэлбэр нэвтрүүлэх замаар асуудлыг шийдвэрлэнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Үндсэн хууль эсвэл улсын дээд шүүхийн удирдлага, шүүгчийн хувьд хэрэв ардчилсан үндсэн хуулийн хууль, тогтоомж үгүй бол шүүхээр үндсэн хуульд заасан эрхээ хамгаалуулах тогтолцоо байхгүй гэдгийг сайтар ойлгох ёстой.

 

          Анхаарал тавьсанд баярлалаа.