НАМЖИЛЫН ЧИНБАТ

Chinbat gishuunУлаанбаатар хотод төрсөн.

Боловсрол:

1974 онд Нийслэлийн 24 дүгээр сургууль,

1979 онд МУИС-ийн хуулийн анги,

Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн магистр, Монгол Улсын гавьяат хуульч цолтой,

Ажилласан байдал:

1979-1990 онд МУИС-д багш, Хууль зүйн тэнхмийн орлогч эрхлэгч,

1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга,

1993-1996 онд Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх,

1996-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын дарга,

2016-2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласан байдал:

Монгол Улсын Их Хурлын санал болгосноор:

-Монгол Улсын Их Хурлын1998 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож, бүрэн эрхийн хугацаа дуусч 2004 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр чөлөөлөгдсөн.

 Улсын дээд шүүхийн санал болгосноор:

-Монгол Улсын Их Хурлын 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилогдон ажиллаж байна.

-2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсон.