НАВААНПЭРЭНЛЭЙН ЖАНЦАН

jantsan1-430x500Зээрднүүд НАВААНПЭРЭНЛЭЙН ЖАНЦАН

1948 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн.

Боловсрол:
1967 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн дунд сургууль
1972 онд, Монгол Улсын Их сургууль
Хуульч мэргэжилтэй.

Эрдмийн зэрэг цол:
1981 онд ОХУ-д аспирантурт Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Профессор, Монголын Шинжлэх Ухааны Үндэсний Академийн академич.

Ажилласан байдал:
1972-1973 онд Улсын Ерөнхий Прокурорын газар прокурор,
1973-1984 онд Гэмт хэргийн шалтгаан нөхцөл судлах хүрээлэнгийн секторын эрхлэгч,
1984-1986 онд Улсын Прокурорын газрын хэлтсийн дарга, мөн хүрээлэнгийн захирал,
1986-1990 онд МАХН-ын Төв Хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, хэлтсийн эрхлэгч,
1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн

Эрх зүйн боловсролын академийн ерөнхий захирал, “Их засаг” их сургууль, “Түшээ” хууль, эдийн засгийн дээд сургууль, “Улаанбаатар эрдэм судлал” хууль зүйн дээд сургуулиудын профессор багш, эрдмийн зөвлөлийн даргаар ажилладаг.

1992 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшигдэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр,
1998 оны 7 дугаар сарын 23-ны өдөр, 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр, 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдөр тус тус дахин томилогдсон.

1998 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар,
2004 оны 8 дугаар сарын 22-ны өдөр улиран сонгогдсон.
2005 оноос Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн орлогч даргаар томилогдон ажиллаж байна.

Шагнал:
1997 онд “Алтан гадас” одон,
2001, 2011 онд Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль,
2002 онд Монгол Улсын Гавъяат хуульч цол,
2006 онд Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ойн медаль,
2009 онд “Сүхбаатарын одон” болон,
2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль