ТОГООЧИЙН ЛХАГВАА

lkhagvaa2-430x500Халзад ТОГООЧИЙН ЛХАГВАА

Ховд аймгийн Мөст суманд төрсөн.

Боловсрол:
1968 онд Ховдын Багшийн сургууль,
1976 онд Монгол Улсын Багшийн дээд сургууль,
1987 онд ЗХУ-ын Нийгмийн ухааны академи,
1991 онд Москвагийн Их сургуулийн дээд курс
Түүх, газар зүйн багш мэргэжилтэй.

Эрдмийн зэрэг цол:
1987 онд Нийгмийн ухааны институтэд Нийгмийн ухааны доктор,
Профессор

Ажилласан байдал:
1968-1972 онд Ховд хотын 8 жилийн сургуульд багш,
1976-1991 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын түүхийн институт, Нийгмийн ухааны институтийн эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан,
1991 оны 7-12 дугаар сард МАХН-ын Төв Хорооны улс төрийн ажилтан,
1992 оны 1-10 дугаар сард Засгийн газрын дэргэдэх Төр, нийгэм судлалын академийн багш, эрдэм шинжилгээний ажилтан,
1992-1996 онд МҮАН-ын нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга,
1996-1999 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
1999-2000 онд Гаалийн ерөнхий газрын дарга,
2000-2005 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга,
2005-2008 оны 6 дугаар сард Удирдлагын академийн захирал,
2008-2011 онд Удирдлагын академийн судлаач багш, Удирдлага, бодлого судлалын хүрээлэнгийн захирал, Удирдлагын академийн Удирдлагын коллежийн захирал,
2011 оны 1 дүгээр сараас Удирдлагын академийн зөвлөх профессор

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшин 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон.

Төрийн дээд шагнал:
2007 онд Алтан гадас одон
2011 онд Сүхбаатарын одон