ДАВААСҮРЭНГИЙН НАРАНЧИМЭГ

naranchimeg1-430x500Сахалт ДАВААСҮРЭНГИЙН НАРАНЧИМЭГ

1956 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол:
1972 онд Нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль,
1977 онд ЗХУ-ын Славянск хотын Хими-механикийн техникум,
1986 онд МУИС-ийн хуулийн анги,
Аналитик-химич, Хуульч мэргэжилтэй.

Эрдмийн зэрэг цол:
Дэд профессор.

Ажилласан байдал:
1977-1981 онд Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Эрдэм шинжилгээ туршилтын төвд физик, химийн лабораторид лаборант, инженер, ХЗЭ-ийн хорооны дарга,
1986-1991 онд Дээд, тусгай дунд боловсролын улсын хороонд хуулийн зөвлөх, мэргэжилтэн,
1991-1995 онд МУИС-ийн эрх зүйн салбарт багш, тэнхимийн эрхлэгч,
1995-2000 онд Отгонтэнгэр Их сургуулийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал,
2000 оноос хойш Отгонтэнгэр Их сургуулийн ректороор ажиллаж байна.

2005 оны 1 сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшигдэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр, 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дахин томилогдсон.

Шагнал:
2001 онд “Алтан гадас” одон,
2001, 2011 онд Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль,
2006 онд Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ойн медаль,
2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль.