ШАРЫН ЦОГТОО

Цэнгэлт ШАРЫН ЦОГТОО

Сүхбаатар аймагт төрсөн.

Боловсрол:
1975 онд Баруун-Урт хотын 10 жилийн сургууль,
1981 онд ЗХУ-ын Воронежийн их сургууль,

1988 онд Намын дээд сургууль,

1990 онд Удирдлагын академи,

1993 онд ХБНГУ-ын Мюньхен хотын Төрийн захиргааны институтэд Захиргааны хэргийн шүүгчийн курст суралцсан,

2001 онд Удирдлагын академид удирдахуй ухааны магистрын зэрэг хамгаалсан /диплом №У261/,
2003 онд Даблин хотноо Англи хэлний курст суралцсан,

2003 онд МУИС-ийн Хуулийн салбарын докторантурыг төгсч, хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан / диплом №F20030961/,

Эрдмийн зэрэг цол:

2003 онд МУИС-ийн эрдмийн зөвлөл, Хууль зүйн ухааны доктор

2012 онд МУИС-ийн эрдмийн зөвлөл,  Дэд профессор

Монгол Улсын гавьяат хуульч

Ажилласан байдал:

1981-1986 онд Сүхбаатар аймгийн  гүйцэтгэх захиргаанд хуулийн зөвлөх, ахлах зөвлөх, хуулийн хэлтсийн дарга

1988-1992 онд Сайд нарын Зөвлөлийн референт

1992-1993 он Удирдлагын хөгжлийн институтэд багш

1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, тэнхимийн орлогч эрхлэгч

1996-2001 онд Гаалийн ерөнхий газрын дэд дарга

2002-2013 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн профессор

2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл “Чингис хаан” олон улсын нисэх буудлын  Гаалийн газрын дарга

Монгол Улсын Дээд шүүхээс нэр дэвшин 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон.