Засгийн Газрын хүндэт өргөмжлөлөөр шагнагдав

       Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын түүхт 100, 101 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Ахлах зөвлөх Г.Лхамсүрэн Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнагдлаа.

     Төрийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад мэдлэг чадвараа дайчлан үр бүтээлтэй ажиллаж буйг үнэлэн Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гардуулан өгсөн байна.