Үндсэн хуулийн процессын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар харилцан санал солилцов

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-оргил, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан, Д.Гангабаатар Д.Одбаяр, Үндсэн хуулийн цэцийн зөвлөх, доктор Ц.Сарантуяа нар ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч, доктор Кессаль Вульфтэй 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цахим уулзалт хийлээ.

Энэ үеэр тэд Үндсэн хуулийн эрх зүй, процессын эрх зүйн олон улсын жишигт нийцүүлэн дээр дурдсан хуулийг боловсронгуй болгох талаар харилцан санал солилцов.

Цахим уулзалтад Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын болон Монгол Улс дахь Ханнс-Зайделийн сангийн төлөөлөгчийн газрын албаны бусад хүмүүс оролцов.