Бичил үзэсгэлэн ажиллуулж байна

         Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан  Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн түүхийг  харуулсан үзмэр бүхий бичил үзэсгэлэнг Цэцийн ордонд нээн ажиллуулж байна.

Үзэсгэлэнд ”Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг”-ийг дармаллах тухай Богд хааны зарлиг, түүнд шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны бүтэц, эрхлэн шийтгэх хэргийн тухай хэрхэн заасан, тэр үед хэрэглэж байсан  төрийн бэлгэ тэмдэг бүхий зургийг дэлгэн үзүүлжээ. 

Мөн 1924 оны Үндсэн хуулийн бичмэл эхийн хуулбар, Анхдугаар Үндсэн хууль боловсруулах комиссын зарим гишүүд болон төрийн бэлгэ  тэмдгийн зургийг байршуулав.

Үзэсгэлэнд 1940,   1960, 1992 оны Үндсэн хуультай холбоотой зарим баримт бичиг, гэрэл зураг, төрийн бэлэг тэмдгийн зургийг дэлгэн үзүүлсэн байна.

Uncategorized