Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг” болон зэрэг дэвийн батламж гардууллаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Соронзонболд, ахлах нягтлан бодогч Б.Эрдэнэбат, эрүүл мэнд, эрүүл ахуй хариуцсан ажилтан В.Мөнхбат, ахлах архивч-номын санч А. Ням-оюун болон Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал, доктор Я.Амаржаргал, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх М.Үнэнбат нарт өнөөдөр /2021-7-09/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг” тус тус гардуулав.

Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуульт ёсыг хамгаалан бэхжүүлэх,  Үндсэн хуулийн цэцийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийнхүү шагнасан байна. 

Мөн өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат  Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ахлах зөвлөх Р.Анар, референт О.Мөнхзул нарт төрийн захиргааны албан тушаалын “Ахлах түшмэлийн тэргүүн зэрэг” зэрэг дэвийн батламж гардууллаа.