Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан боллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр /2020-6-03/  хуралдаж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэлээ.

 

Уг хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтын холбогдох хэсэг иргэний төрийн байгууллагад сонгогдох эрхийг болон хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх төрийн үүргийг бэхжүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна хэмээн шийдвэрлэж, дээрх хуулийн заалтуудыг хүчингүй болголоо.  


       Мөн Монгол
 Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” 33 дугаар тогтоолыг хүчингүй болгов.