Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргагчийн ялыг хүндрүүлэх зохицуулалтыг оруулсан нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн” гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байна. /2019.03.05/