Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий  иргэд  хандаж Улсын Их Хурлаас 2017 оны  6 дугаар  сарын 9-ний өдөр  шинэчлэн баталсан  Шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх тухай  хуульд  төлбөр  авагчид   шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх  баримт  бичгийг  тодорхой үндэслэлээр буцаах, түүнийг дахинирүүлэхгүй  байхаар  хуульчилсан нь Үндсэн  хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх асуудлаар мэдээлэл ирүүлжээ.

Уг мэдээллийн дагуу үүссэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай  хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.2 дахь заалт, мөн зүйлийн 31.4 дэх хэсгийн холбогдох заалт,  73 дугаар  зүйлийн  73.1,   73.4  дэх  хэсгийн  зарим  заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  зарим  заалтыг  тус  тус  зөрчсөн  эсэх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн  дунд  суудлын   хуралдаан  2018  оны  6  дугаар  сарын  6-ны   өдрийн 9.30 цагаас  Цэцийн хуралдааны танхимд эхлэхээр товлогдсон байна.