Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

          Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж иргэн Н.Энхцэцэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1, 2 дугаар зүйл нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шүүхэд гомдол гаргах эрхтэй байх мөн төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх зэрэг үүргийг иргэнийхээ өмнө хариуцах, Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх, түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлэх тухай Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх асуудлаар мэдээлэл ирүүлсний дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн байна. Энэхүү маргааныг хэлэлцэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 9.30 цагаас цэцийн ордонд нээлттэй болно.